Баруун хязгаарын бүргэдчин охиныг Нью-Йорк Таймс сонин онцолжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Баруун хязгаарын бүргэдчин охиныг Нью-Йорк Таймс сонин онцолжээ

Баруун хязгаарын бүргэдчин охиныг Нью-Йорк Таймс сонин онцолжээ

Заманбол хэмээх 14 настай Казак охины тухай  нийтлэл "Нью-Йорк таймс" сонины арванхоёрдугаар сарын 22-ны дугаар дээр гарчээ. Тэрбээр Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд амьдардаг бөгөөд бүргэд шувууг гаршуулан ан хийлгэдэг анчин охин аж. Бүргэдээр ан хийх уламжлалыг одоог хүртэл хадгалан, үр хойчдоо өвлүүлж буй цорын ганц үндэстэн бол Монголын казакчууд юм.

Бүргэдээр ан хийхийг өвөөгөөсөө сурсан Заманбол сумын төвийн сургуульд сурдаг ба хичээлээ дуусаад амралтын өдрүүдээр хөдөө гэртээ ирж өөрийн итгэлт анд бүргэдтэйгээ хамт мөнх цаст уул руу анд морддог байна. Өвөө Матэй нь түүнд бүргэдийг хэрхэн сургах, хэрхэн дуудах, ан хийлгэх гээд бүх зүйлийг бага наснаас сургасан бөгөөд өвөөтэйгөө хамт ан гарч бүргэдээр чоно хүртэл бариулж байсан, өвөөгөө нас барснаас хойш түүний замналыг үргэлжлүүлэхээр шийдсэн тухайгаа Заманбол ярьжээ. Чоно агнах нь бүргэдийн анчдын хувьд хамгийн том анд тооцогддог гэнэ.

Бүргэд шувууг сургахын тулд маш их хугацаа, тэсвэр тэвчээр шаардагддаг байна. Бүргэдчид шувуутайгаа дуу авиагаараа ойлголцдог ба эм бүргэдүүд эрээсээ илүү том биетэй, мөн хүчирхэг байдаг учир ихэвчлэн эм бүргэдүүдийг ан хийхэд сургадаг гэнэ.

Казак түмэн жил бүр “Алтан бүргэд” хэмээх том баяр наадмыг зохион байгуулдаг нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг. 2014 оны “Алтан бүргэд” наадамд тэргүүн байр эзэлсэн Айшолпан охины тухай баримтат кино 2016 онд нээлтээ хийж  дэлхий дахинд бүргэдээр ан хийх эртний уламжлалт соёлыг сурталчилсан билээ. Одоогоор Баян-Өлгий аймагт бүргэдээр ан хийлгэдэг 400 орчим анчид байдаг байна.

Эх сурвалж: NEWYORKTIMES

.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж