Хоёр есийн хүйтэн хацар хайрсан арванхоёрдугаар сарын 31-н болоход ес хоног үлджээ. Гоёл чимэглэлээ зүүсэн гацуур мод, гэрлэн чимэглэл, шинэ оны аялгуу эгшиглэх нь сэтгэл гэгэлзүүлнэ. Хүүхэд багачуулын хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр хүн бүрт хүүхэд насны дурсамжийг нь санагдуулдаг болов уу. Олны танил эрхмүүдийн бага насны мөрөөдөл, шинэ жилийн баярын мартагдашгүй дурсамжийг уншигчдадаа сонирхуулъя. Энэ удаа “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг уран сайхны киног найруулж үзэгчдэд хүргэсэн шилдэг найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэгийг онцолж байна. Тэрбээр “Шинэ жилийн баярт хүн бүр дуртай байдаг байх. Миний хувьд 12 настайдаа шинэ жилийнхээ тоглоомыг өөрөө хийж, цонхон дээрээ зураг зурдаг байсан минь санаанаас гардаггүй, хамгийн дурсамжтай санагддаг. Та нар санаж байна уу, тэр үед айл бүр цонхон дээрээ сүлд мод, үлгэрийн баатар гэх мэт дуртай зүйлсээ зурдаг байлаа шүү дээ. Мөн оросоос оруулж ирсэн мандарины үнэр хамар цоргино. Тоглоом гэхэд л цаасан дээр сүлд модныхоо хагарсан тоглоомуудыг наахад гялтганаж их гоё харагдана. Цаасан хайчилбар хийх зэргээр тоглоомоо өөрөө урлана. Одоо ч бүх зүйл бэлэн болж дээ” гэсэн юм.
Түүний дэлгэцийн ээлжит бүтээл “Хийморь” нэртэй кино энэ сарын 28-наас кино театруудаар гарах бөгөөд ирэх сарын 5-нд нээлтийн ёслолыг нь хийх юм. Эл киноны төрийн шагнат зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичсэн бол зургийг өнгөрсөн оноос авч эхэлсэн аж.
Зочин 2018-12-24 202.72.245.194
ХА ХА ХА ХА ОРОСТ МАНДАРИН ХАР ДАЛАЙН ЭРЭГТ ЖААХАН ГАЗАР УРГАДАГ ХЭЗЭЭ Ч ЭКПОРТОЛЖ БАЙГААГҮЙ. МАНАЙД ЗӨВХӨН ХЯТАД МАНЛАРИН ОРЖ ИРДЭГ БАЙСАН. ТЭР НЬ САЙН СОРТЫНХ ҮНЭР АМТ САЙТАЙ БАЙСААН. ШИНЭ ЖИЛИЙН ӨМНӨ ЗАМЫНҮҮДЭЭР АЧААНЫ ВАГОНООР ОРУУЛЖ ИРДЭГ БАЙСАН ЮМ ДАА АХ НЬ МЭДЭЛГҮЙДЭЭ
Хотын залуу 2018-12-24 43.228.131.110
Орос мандарин үнэртээд ирэхээр л шинэ жил болдог байлаа. Тэгэхлээр бид бас л ядуу бараа таваар хомс байсан байгаа биз. Мандарин жилдээ ганц удаа л олддог гэсэн үг л дээ.
зочин 2018-12-24 182.160.40.22
Хүний үнэрлэх чадвар нас ахих тусам мууддаг гээд байгаа хө. мандариний үнэр хэвээрээ л байгаа шүү дээ хө.
Дэрмээ 2018-12-24 66.181.185.162
Шинэ жил дөхөхөөр гэрээс янз бүрийн гоё үнэр гараад ээжийн нуусан мандарин яавлага галбасааг дор нь олчихдог байж билээ.Ямар бор оготно идчих вэ гээд л ээж минь тэгдэг сэн.аашилж загнах юм байдаггүй амгалан хүн байж билээ муу ээж минь.
Зочин 2018-12-24 150.129.140.45
оросууд мандаринийг Монголд дамлаж зардаг байсан даа
Зочин 2018-12-24 182.160.1.205
Орос мандарин гэж байхгүй дээ. Мандарин чинь халуун орны жимс биз дээ.
зочин 2018-12-24 202.179.27.92
Оросоос орж ирдэг байсан юмаа.
Зочин 2018-12-24 66.181.165.246
Хятадаас л даа