Г.Эрдэнэбилэг: Орос мандарины үнэр санаанаас гардаггүй

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбилэг: Орос мандарины үнэр санаанаас гардаггүй

-Миний хувьд 12 настайдаа шинэ жилийнхээ тоглоомыг өөрөө хийж, цонхон дээрээ зураг зурдаг байсан-

Г.Эрдэнэбилэг: Орос мандарины үнэр санаанаас гардаггүй

Хоёр есийн хүйтэн хацар хайрсан арванхоёрдугаар сарын 31-н болоход ес хоног үлджээ. Гоёл чимэглэлээ зүүсэн гацуур мод, гэрлэн чимэглэл,  шинэ оны аялгуу эгшиглэх нь сэтгэл гэгэлзүүлнэ. Хүүхэд багачуулын хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр хүн бүрт хүүхэд насны дурсамжийг нь санагдуулдаг болов уу. Олны танил эрхмүүдийн бага насны мөрөөдөл, шинэ жилийн баярын мартагдашгүй дурсамжийг уншигчдадаа сонирхуулъя. Энэ удаа “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг уран сайхны киног найруулж үзэгчдэд хүргэсэн шилдэг найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэгийг онцолж байна. Тэрбээр “Шинэ жилийн баярт хүн бүр дуртай байдаг байх. Миний хувьд 12 настайдаа шинэ жилийнхээ тоглоомыг өөрөө хийж, цонхон дээрээ зураг зурдаг байсан минь санаанаас гардаггүй, хамгийн дурсамжтай санагддаг. Та нар санаж байна уу, тэр үед айл бүр цонхон дээрээ сүлд мод, үлгэрийн баатар гэх мэт дуртай зүйлсээ зурдаг байлаа шүү дээ. Мөн оросоос оруулж ирсэн мандарины үнэр хамар цоргино. Тоглоом гэхэд л цаасан дээр сүлд модныхоо хагарсан тоглоомуудыг наахад гялтганаж их гоё харагдана. Цаасан хайчилбар хийх зэргээр тоглоомоо өөрөө урлана. Одоо ч бүх зүйл бэлэн болж дээ” гэсэн юм.

Түүний дэлгэцийн ээлжит бүтээл “Хийморь” нэртэй кино энэ сарын 28-наас кино театруудаар гарах бөгөөд ирэх сарын 5-нд нээлтийн ёслолыг нь хийх юм. Эл киноны төрийн шагнат зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичсэн бол зургийг өнгөрсөн оноос авч эхэлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж