Нуранги дор 12 цаг байсан таван настай хүүг эсэн мэнд аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Нуранги дор 12 цаг байсан таван настай хүүг эсэн мэнд аварчээ

Нуранги дор 12 цаг байсан таван настай хүүг эсэн мэнд аварчээ

Индонезид өнгөрсөн Бямба гаригт нүүрлэсэн цунамигийн улмаас нуранги дор 12 цагийн турш байсан таван настай хүүг эсэн мэнд аварсан байна. Али хүүгийн сууж байсан машин дээрээс нь мод унаж, ойролцоох барилга нуржээ.

Цагдаагийн албан хаагч аврал эрэн уйлах хүүхдийн дуу сонссон байна. Аврагчид хүүг нуранги дороос гаргаж ирэхэд хүү амьд байсан бөгөөд өөрийг нь аварсан цагдаагийн албан хаагчид наалдан тэвэрчээ. Аврах албанаас "Хүү ямар нэгэн хүнд бэртэл аваагүй, бага зэрэг шоконд орсон байсан" гэж мэдээлсэн байна. Цагдаагийнхан хүүгийн гэрэл зургийг инстаграм хуудастаа байршуулж, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Байгалийн гэнэтийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрч, 843 хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний төвөөс мэдээлэв. Жава болон Суматра арлын хооронд орон нутгийн цагаар 9:30 цагт цунамигийн гамшиг нүүрлэж, 500 байшин барилга, есөн зочид буудал, 60 хоолны газар, 350 завь эвдэрч сүйрчээ. Эрэн хайх, аврах ажиллагаа ням гаригийн өглөөнөөс эхлэн үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж