Motorola компани ухаалаг цагны зах зээлд өөрийн бүтээлээ танилцуулж байсан билээ. Харин энэ удаад шинэчлэн сайжруулсан “Moto 360” ухаалаг цагаа хэрэглэгчиддээ хүргэж байна.
Энэхүү ухаалаг бугуйн цаг нь авагддаг оосор болон дэлгэцтэй гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо та өөрийн өмсөх гэж байгаа хувцас болон хийх гэж байгаа зүйлсээсээ хамаараад өөрийн хэв маягт тохируулан цагаа өөрчилж болох боломжтой гэсэн үг юм.
Аялал зугаалгаар юм уу ажил хэргээр өөр улс оронд очих үед цагийн бүс өөрчлөгдсөн тохиолдолд таны бугуйн цаг өөрөө цагаа автоматаар тохируулна. Мөн дуун командаар ажиллах ба “Ok google” гэж хэлээд л мэссэж илгээх, сануулга үүсгэн, цаг агаараа шалгах, зам асуух зэрэг олон үйлдлүүдийг дуу хоолойгоороо удирдан авах гэнэ.
Мөн утасгүй цэнэглэгчтэй учир та цагаа цэнэглэгч дээр нь тавиад л орхиход хангалттай.
Өнгө загвараасаа хамаараад үнийн хувьд хэд хэдэн сонголттойгоор худалдаалагдаж байна.
Т.БИЛГҮҮН