Жастин Бибер, Хайли Балдвин нар бүл нэмжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Жастин Бибер, Хайли Балдвин нар бүл нэмжээ

Жастин Бибер, Хайли Балдвин нар бүл нэмжээ

Канадын залуу дуучин Жастин  Биберийн хувийн амьдрал цэгцэрч алдарт жүжигчин Алек Балдвины охин модель Хайли Балдвинтай гэрлээд удаагүй байгаа билээ.

Хэдхэн сарын өмнө нууцаар гэрлэлтээ батлуулан шуугиан тариад байсан шинэхэн хосууд маань бүл нэмж байгаа тухай “Elle” сайтнаа мэдээлжээ. Жастины гэр бүлийн шинэ гишүүн нь “Оскар” гэх бяцхан нохой юм байна. Бибер болон Хайли нар “Оскар” нохойтойгоо авхуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтлэхдээ “Манай гэр бүлийн шинэ гишүүнтэй танилц. Түүнийг Оскар гэдэг” хэмээн тайлбар бичсэн байна.

Жастин Биберт нэгэн шүтэн бишрэгч нь 2012 оны тоглолтын үеэр Пак нэртэй үхэр зусаг бэлэглэж  байсан бол 2013 онд Татс хэмээх муур тэжээж байжээ. Мөн 2011 онд MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр Жонсон нэртэй могойтойгоо хамт ирж байсан юм.

Эх сурвалж: Elle

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж