Гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж байгааг эсэргүүцэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, холбоод өнөөдөр /2018.12.24/ мэдээлэл хийлээ.
ХУВЬ ХҮНИЙГ ХОЁР САЯ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ БАЙГАА
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн нэгдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Бид Зөрчлийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх асуудал дээр зургаан сар ажиллалаа. Өнөөдрийн хуралд Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын 15 байгууллага оролцож байна. Тухайлбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо. Бидний хурал хийж буй шалтгаан нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийг хасах саналыг тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хүргүүлэх. Тус зүйлд зааснаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл хэвлэн нийтэлсэн бол хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгож байгаа. Асуудлыг хоёр талаас нь авч үзэж байгаа. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудал Иргэний хуулийн гурван том заалтаар хэрэгждэг. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэж байгаа нь эрх зүйн давхардал бий болгож байна. Мөн сэтгүүлчид үзэл болдлоо илэрхийлэхэд уг хууль саад учруулж байна. Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хумих аюулд хүргээд байна. Тиймээс өнөөдөр энэ саналыг хүргүүлж байна. Энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулиас хасах гэхээр хуулийнхан Эрүүгийн хууль руу оруулъя гээд байгаа. Үүнийг эрхзүйн шантааж гэж үзэж байна” гэлээ.
182 ЗӨРЧИЛ БҮРТГЭСЭН
“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын хэвлэл мэдээллийн менежер Ц.Мөнхжин “Манай жил бүр хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлтгэдэг. Тайлангийн хүрээнд Зөрчлийн тухай хуультай холбоотой бүх гомдлыг хүлээн авсан. Одоогоор 182 зөрчил бүртгэж авсан. Зөрчлийн хуулийг халах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хууль нь захиргааны зөрчилд тооцогдоно. Ингэснээр тухайн гомдол гаргаж байгаа этгээд, байгууллага нь нэр төрөө сэргээлгэх үүднээс цагдаад ханддаг. Гэвч Зөрчлийн тухай хууль нь үүнийг гүйцэлдүүлж чаддаггүй. Зөрчлийн тухай хуулиар уг зөрчил төлбөрөөр шийдэгдэж, төлбөр нь улсад очдог. Гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулбал хувийн хэрэг дээр ял шийтгэл эдэлсэн гэж бүтгэгдэнэ. Гүтгэлгийг Иргэний хуулиар шийдвэрлэх боломжтой байхад хуулийг давхардуулж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарах оролдлого гэж үзэж байна. Энэ ч утгаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, хорооноос Монгол Улсад зөвлөмж ирүүлсэн. Гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулж болохгүй, сэтгүүлчдийн үйл ажиллагааг дарамтлах, хаах байдлыг таслан зогсоох ёстой гэж зөвлөсөн. Тиймээс энэ зүйл заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасна гэж найдаж байна”
Монголын улсын иргэн 2018-12-24 103.57.92.154
Нямбаатар аа , миний дүү чи монголын ард түмэнд зөрчлийн хууль гэж нэг балай юм санаачилж батлуулаад мөн ч их гай болж байна. Амьдралаас тасархай наад хууль шиг юмаа одоо татаж аваад болиулах хэрэгтэй. Хууль өөрөө амьдралаас гаралтай, амьдралд хэрэгжсэнээрээ ард түмэнд эерэг нөлөөлөлтэй, сайн сайхан зүйл болдог. Яахаараа Сонгино хайрханаас сонгогдсон УИХ -ын гишүүн яажгий эрүүт Эрдэнэчимэг гэж нэг юм тамхины хууль санаачилж бас нэг балайрсан, чи болохоороо зөрчлийн хууль гэж нэг балай юм санаач
Энх60лд 2018-12-24 66.181.167.53
Чаддаг юм бол хаалтын гэрээгээ дэлгэчих.
Энх60лд 2018-12-24 66.181.167.53
Чөлөөт хэвлэл нэрийн дор худлаа мэдээлэл тараадаг эсвэл хөлсний бичээчийн ажил хийдэг та нарт ингэж сүржигнэх эрх байхгүй шүү. МАН болон АН хэдэн том уул уурхайн компаниудын мэдээг хөлсөөр нийтлэдэг мөн их хэмжээний хөлс авсаны үндсэн дээр хэнд ч хамаагүй далий мэдээ нийтлэсээр олон жил боллоо. Яг үнэндээ хоолоо ингэж олж иддэг золбин та нараас залхаж байна. Саяхан МАН-ыг бойкотлосон гэсэн, энэ 2 нам харин та нарыг дуудахгүй бол ядарсан хулхины мэдээтэй, чанаргүй орчуулгатай нар тэгээл дуусаа. Ч
Зочин 2018-12-24 203.91.115.249
Олж авсан мэдээллээ шалгаж байж нийтлэж байгаач ээ!!!
зочин 2018-12-24 203.91.115.249
Би нэг юманд эмзэглэдэг. Учир нь сэтгүүлчид хэзээ ч мэдээлэлийг шалгаж байж хэвлэлд нийтэлдэггүй, олж авсан мэдээллээ өөрсдийнхөө бодол, хүсэл хяслаар хамаа намаагүй бичдэг. Энэ нь олон түмнийг төөрөгдглд оруулж, нийгэмд бухимдал үүсгэдэг ба ард түмнийг хагаралд оруулахад шууд ба шууд бүсаар нөлөөлдөг. Учир нь сэтгүүлчид хууль эрх зүйн ямар ч мэдлэг, боловсролгүй байдагт оршино. Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо гэж байдаг юм бол ажлаа хийгээчээ сэтгүүлчдийнхээ мэдлэгт анхаарлаа хандуулаач ээ!!!
Зочин 2018-12-24 202.72.245.194
НААД ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ЦААД САНАМ НЬ ЛАРГА НАРЫГ ХАМГААЛАХАД ЧИГЛЭГДСЭН ЮМ Ш ДЭЭ
Зочин 2018-12-24 182.160.0.184
naadahaa jdu-chin nymbaatartaa hel ter l sanaachilj ulaan tseejeeree hamgaalsan shuudee