Сурагчдад оюуны өмчийн хичээл заадаг болно

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Сурагчдад оюуны өмчийн хичээл заадаг болно

Оюуны өмчийн хичээлийг дунд сургуулийн  хичээлийн программд оруулах  үүргийг  Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Боловсролын дэд сайд Я.Төмөрбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон бусад холбогдох албаны хүмүүст өглөө. 

Шадар сайд У.Хүрэлсүх “Дунд сургуулийн сурагчдад нэгдүгээрт биднийг тойрон хүрээлж буй бүх  зүйлсийг хэн нэгэн зохион бүтээдэг гэдгийг ойлгуулах, хоёрдугаарт хүн  бүр, тэр  тусмаа хүүхэд ч шинэ санаа гарган, ямар нэг зүйл бүтээж, түүнийхээ ашиг шимийг хүртэх боломжтойг таниулах, гуравт аливаа  зүйлийг бүтээж байгаа хүн  ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг учраас бүтээлийг нь бусад хүмүүс хүндэлдэг байх гэсэн ухамсрын төлөвшүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.

Өнөөдөр дунд сургуулийн  сурагчид 20 орчим төрлийн хичээл үзэж байна. Энэхүү  программд оюуны өмчийн хичээлийг нэмж тусгах, хэрэгжүүлэх ажлыг нэг хоёр жилд  хийх боломжгүй гэдгийг салбарынхан хэлж байлаа. Харин  тодорхой үе  шаттай, системтэй хэрэгжүүлж чадвал 5-10 жилийн дараа гэхэд энэ ажил бодит биелэлээ олно гэж үзэж байна. Тиймээс үндэс суурийг нь  тавих ажлыг  салбарын яам, холбогдох байгууллагууд анхааралдаа авч 2015, 2016 оны хичээлийн жилийн хөтөлбөрт тусгах, сурах бичиг  зохиох, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг тодорхой үе шаттай хийхээр боллоо.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж