-Уяа эвлэг морь хурдан сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Энэ жилийн наадам бор хуртай сайхан болж байна. Наадмын өмнө гандуу шороо тоостой байснаа сайхан бороо ороод усалчихлаа. Тоос шороогүй болохоор морь мал ч сайн танигдаад сайхан байнаа. Ер нь наадам сайхан болно гэдэг морь хүүхэд эсэн мэнд сайхан наадахыг л хэлж байгаа юм шүү дээ.
-Та бол анхны Манлай уяачдын нэг Д.Сундуй агсны хүү. Манлайн хөвгүүд энэ жил зургаан насанд хичнээн морьтой ирсэн бэ?
-Тиймээ, миний аав Сундуй Монгол улсын анхны Манлай уяачдын нэг нь. Бидний ах дүүсээс аавынхаа шийрийг хатаачихаар мундаг уяач хараахан төрөөгүй л байна. Би том хүү нь юм байгаа юм. Ажил төрөл гээд тэр бүр зав олдохгүй, зав гарахаараа адуун дээрээ ирдэг. Манай дүү Батболд болохоор төрийн ажил алба гээд бас нэг их моринд ойртохгүй юм. Биднийг адууг Энхээхүү, Отгонбаатар хоёр маань л уядаг. Бидний ах дүүс нийлээд энэ наадамд нэлээд хэдэн юм уясан. Заримыг нь Төв аймгийнхаа наадамд уралдууллаа. Заримыг нь төрийн наадамдаа уралдууллаа. Бид гурван насны морьдтой ирсэн. Нэг үрээ маань 40 гараад ирсэн. Нэг даага маань 60 гараад ирэх шиг боллоо. Үлдсэн морьдоо дараагийн наадамд уралдуулах санаатай байна.
-Сүүлийн үеийн наадмуудад эрлийз адуу л дийлж уралддаг болсон. Аавынхаа адууны цусыг сайжруулах тал дээр хэр анхаарч байна вэ?
-Одоохондоо аавынхаа адуугаар л наадаж байна. Дээр нь бид хэд чинь аавыгаа дагаад тэжээж тэтгэх тал дээр учир дутагдалтай. Түүнээсээ болоод алдаад байх шиг байна л даа.
-Дараагийн наадмууд?
-Морьдоо харж байгаад л нэг тийшээ явна даа.