ХУУЧНАА ХУУЛСАН ИПОТЕКИЙН ШИНЭ ЖУРАМ | News.MN

ХУУЧНАА ХУУЛСАН ИПОТЕКИЙН ШИНЭ ЖУРАМ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

ХУУЧНАА ХУУЛСАН ИПОТЕКИЙН ШИНЭ ЖУРАМ

ХУУЧНАА ХУУЛСАН ИПОТЕКИЙН ШИНЭ ЖУРАМ

Ипотекийн санхүүжилтийн  журамд 2016 оноос хоёр өөрчлөлт орсон. Эхнийх нь  2016 оны арваннэгдүгээр сард батлагдаж, үндсэндээ зээлийн журамд хоёр өөрчлөлт орсон.

ЭХНИЙ ӨӨРЧЛӨЛТ НЬ:

Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгож ирсэн.

ДАРААГИЙН ӨӨРЧЛӨЛТ НЬ: 

Тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Тэгвэл цаашид ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлчхөөд дараагийн зээлдээ хамрагдах боломжтой.

Хугацаа 30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөр мөн 30 хувиар тогтож байгаа. Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байна.

Тэгвэл саяхан буюу арванхоёрдугаар сарын 05-ны  Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам"-ыг баталлаа.

ШИНЭ ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД:

-Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулахаар боллоо. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.

-Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно.

-Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглож байна.

-Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно.

-Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ.

-Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.

-Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.

-Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.

-Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм.

Ш.АДЪЯАМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onon 2018-12-24 66.181.180.163

yagad ipotekiin zeel 1 xuvi bolsoniig niited il zarlaxgui bga yumbe. ulsaas bankind 1 xuvuar zeeldeg uurchlult naad jurmaar chine orson yum. Bank odoo ulsiin mungiig management xiij ugsunii ged 7 xuvi avdag bolson.

Avatar

onom 2018-12-24 66.181.180.163

za news guai bolio. ta nariig banknii mungu, xaaltiin gereeteig medej avlaa.

Avatar

mortgage 2018-12-24 103.9.90.2

dahij uguhguy ch geh shig. boli boli

Avatar

зочин 2018-12-24 202.131.225.205

нэг хүнд нэг л удаа олгох юм уу? арай л бишээ,

Avatar

Зочин 2018-12-24 202.170.80.25

Давхар олгохгүй болохоос 1 удаа биш.

Avatar

Tulga 2018-12-24 202.55.191.42

Urd n avsan hund dahin olgohguy gedeg n yaaj bgan bol? Umnu n avsan bairaa tomruulmaar baidag. Tuhain uyedee bolomjindoo taaruulaad l jijig bair avsniigaa tomruulmaar baih yum! Eniig bodoltsoj uzeesei

Avatar

Уншигч 2018-12-24 103.9.90.98

Байрны талбайн хэмжээ 80м квад-аас илүү ч банкны зээлийн өндөр хүүнд хэцүүдэж байгаа иргэдээ бодооч ээ, иргэдээ ялгаварлаж үздэгээ эргээд нэг харж үзээч, баян тарган, бэл бэнчинтэй биш мөртлөө 100м квадр. талбайтай байж болохгүй юу, үүнийг ипотекийн зээлд хамруулах талаар эрхэм эрх мэдэлтэнгүүд минь судлаач, бензин нэмнээ, бүх төрлийн шатахуун нэмдэг мөртлөө бууруулах болохоор А-92 шатахууныг л бяцхан хамруулдаг, бусад нь байдаггүй.

Avatar

Зочин 2018-12-24 122.201.25.6

80мкв дээш бол та тиймч асуудалтай хүн биш бололтой өөрөө асуудлаа шийд чадахгүй бол хохино.

Avatar

Зочин 2018-12-24 43.228.129.119

Он гараад олгогдож эхлэх болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж