Шинэ жилийн баярын өдрүүдэд хот, хөдөөгүй хөнгөн вальс, хөгжөөнт тоглоом, хүчтэй дарс шимэн баяраа тэмдэглэсээр байна. Хөдөөгийн зочид хотод уригдан шинэ жилийн баяраа тэмдэглэж чимээ ихтэй "ёолк"-дож эхлэв.
Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээнд уригдан ирсэн хөдөөний ах дээлтэйгээ шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь сошиал хуудсанд "од" боллоо. Өмнөговь аймгийн Буяндалай сумаас уригдан ирсэн аялал жуулчлалыг хөгжүүлэгч тэмээчин ах Б.Буяндэлгэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин нөхөрсөгөөр “бүжиглэхгүй зүгээр сууж байхгүй” гэж хэлсэн нь шүүмжлэлийн бай болж байна. Уригдсан зочноо дээлтэй ирсэн гэж бүжиглэх эрхийг нь хязгаарласан нь ёс зүйгүй хэмээн иргэд шүүмжилж эхлэв.
Энэхүү үйлдлийнхээ дараа Ц.Энхтүвшин дарга тайлбар хийсэн ч тус эс болов. Хэрвээ хөтлөгч Анужинг дээлтэй ирсэн бол бүжиглүүлэх л байлаа хэмээн харьцуулах нэгэн байхад дээл бол ёслол хүндэтгэлийн хувцас мөн хэмээн иргэд шүүмжээ бичиж эхэллээ.
Амралтын өдрүүдэд нийгмийн сошиал хуудсанд хүчээ авсан энэ мэдээлэл олон иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Энэхүү болчимгүй үйлдэлдээ аргаа барсан Ц.Энхтүвшин дарга дээлтэй ахыг хотоос явахаас өмнө уулзаж, уучлалт гуйхыг хүсэн хайж эхлэв.
Говь нутгаас Улаанбаатарт шинэ жилийн арга хэмжээнд уригдан ирсэн дээлтэй ах Б.Буяндэлгэр
Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ