Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт:

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан.

Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсон хүлцэл өчиж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-24 203.217.138.1

Нүдний булайнууд шившгээ ч сайхан дэлгэлээ. Одоо бүгд ажлаа өгцгөө дөө! Хэн нь их, хэн нь бага өмхий хий тавьснаа яриад суухаа больж үз. Ичиж амьдар та минь ээ..! Та нар ард түмнийг дэндүү доромжилж байна. Та нараас ухаантай, сэтгэлтэй, эх оронч зөв хүмүүс олон байгаа. Ээ халаг, хайран хайран, хөөрхий хөөрхий… Яана даа…

Avatar

Зочин 2018-12-24 202.72.245.194

ЭНЭ ХУУЛЬТАЙ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМНИЙГ ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХЭМЭЭН ИХ Л БАСАМЖЛАНГУЙ БАЙНА АА. УИХ ДАРГА ГЭДЭГ ХЭНД Ч АРД ТҮМЭНД Ч ДИЙЛДДЭГГҮЙ СУПЕР АЛБАН ТУШААЛТНЫГ ЭНХБОЛДТОНГУУД ТӨРҮҮЛЖЭЭ. ТЭРЭНДЭЭ ҮНЭХЭЭР ЭРДЭЖ БАЙНА ШҮҮ. ТИЙМ Ч УЧИР УИХ ДАРГА БОЛОХ СОНИРХОЛ ИХ ӨНДӨР БАЙЖ. ХЭН Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ.

Avatar

Зочин 2018-12-24 103.87.255.66

Ядаж найруулга үг үсгийн алдаагүй юм явуулж болдоггүй юмуу

Avatar

Миеэгийн суудал чухал уу, төрийн ажил чухал уу 2018-12-24 198.44.212.248

Хов хүргэж матаас оргиод байгаам уу

Avatar

Миеэгийн суудал чухал уу, төрийн ажил чухал уу 2018-12-24 198.44.212.248

Хов хүргэж матаас оргиод байгаам уу

Avatar

ЗОЧИН 2018-12-24 103.229.121.42

ИЙМ АЛБАН БИЧИГТ ХОВЧ, УЧИР МЭДЭХГҮЙ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭР ХУРАЛ ТАСАЛСАН ГИШҮҮДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ХАВСАРГААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ИНЭЭДТЭЙ. ЭРХИЙНХЭЭ ДАГУУ БОЙКОТ ХИЙЖ БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ. ХӨӨРХИЙ

Avatar

М.Энхболдын суудал Байнгын парламентаас үнэтэй байх ёсгүй 2018-12-24 64.119.27.45

Л.Энх-Амгалаан М.Энхболдыгоо огцруул. Битгий тэнэгтээд өөрчлөлт шинэчлэл хийх хүсэлтэй УИХ-ын гишүүдийн зорилгыг мушгин гуйвуулаад бай. Чи ч өөрөө зайл

Avatar

Зочин 2018-12-24 203.91.114.244

Эхлээд энэ Энхболдын талынхныг унагая, тэгж тохирч байх шиг байна, гишүүд. Дараа нь Хүрэлсүх рүү гээ орох юм байна. Тэр бол хялбархан. ЖДҮ-ийнхэн нэгдчихсэн юм чинь юу байхав. Дараагийн алхам УИХ-ын гишүүдийг татах. Ингэсээр байтал УИХ тарах болно. АН-ынхан, Ерөнхийлөгчийн талынхан гм-ээр унагах жагсаалт хэсэгтээ нэлээд урт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж