Тэтгэвэрт гарсан прокуроруудыг хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Тэтгэвэрт гарсан прокуроруудыг хүлээн авч уулзжээ

Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокуророор ажиллаж байсан  А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нарыг өндөр насны тэтгэвэрт гарч байгаатай нь холбогдуулан хүлээн  авч хүндэтгэл үзүүллээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын МШАХТХэлтэст хяналтын прокуророор ажиллаж байсан А.Дулмаа 1996 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй 18 жил ажиллажээ.

Мөн хяналтын прокуророор ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь 1984 онд МУИС-ын Хууль зүйн ангийг төгсөөд прокурорт ажилласнаас хойш прокурорын байгууллагад  тасралтгүй  31 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.

Прокурорын хяналтын ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх, шинэ залуу прокуроруудыг сургаж дадлагажуулах үйлсэд олон жил өөрийн эрдэм мэдлэг, арга туршлагаа дайчлан ажилласан А.Дулмаа, Д.Эрдэнэцэцэг нартаа прокурорын байгууллагын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж УЕПГ-аас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж