Цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 281 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 281 хүрлээ

Цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 281 хүрлээ

Индонезийн Суматра болон Ява арлын ойролцоо өнгөрсөн Бямба гаригт /2018.12.22/ цунами болж амиа алдсан, бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон хүмүүсийн тоо өсч байгааг бид мэдээлсэн билээ.  Нас барсан хүмүүсийн тоо өнөө /2018.12.24/ өглөөний байдлаар нас барсан хүмүүсийн тоо 281 хүрсэн байна.

Цунами үүссэн шалтгааныг нь Анак Кракатоа галт уул идэвхжиж, дэлбэрэлт явагдсаны дараа хөрсөнд чичирхийлэл үүссэнээр далайн усан дор хөрсний нуралт явагдсантай холбон тайлбарлаж байгаа аж. Анак Кракатоа галт уулын идэвхжил одоо ч зогсоогүй байгаа бөгөөд дахин дэлбэрч, цунами үүсгэх магадлалтай байгаа тул ойр хавийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Тус галт уул нь Ява болон Суматра арлын дунд оршдог.

Өнгөрсөн Бямба гаригийн орой Индонезийн поп хамтлаг“Seventeen” далайн эрэг дээр тоглолтоо хийж байхад нь хүчтэй давлагаа ирж, тайзыг нурааснаар, хамтлагийн бөмбөрчин болон менежер нь амиа алдаж, бусад гурван гишүүн нь ор сураггүй алга болжээ. Үүнээс харвал Индонез улс цунами үүсч болзошгүйг урьдчилан харж чадаагүй аж.

Индонезийн байгалийн гамшгийн агентлагийн мэдээлснээр цунамигийн улмаас 1016 хүн гэмтэж, 28 хүн ор сураггүй алга болсон байна. Мөн 558 байшин барилга, есөн зочид буудал, 60 ресторан, 350 завь, усан онгоц сүйдсэн бөгөөд цунамигийн аюул голчлон жуулчин ихээр очдог газруудыг дайрчээ. Гэхдээ гадаадын иргэд бэртэж гэмтсэн, нас барсан тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс амиа алдсан хүмүүст зориулан эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Д.Трамп “урьдчилан таамаглаагүй асар их сүйрэл, гарз хохирол тохиолоо. Бүх зүйл сайхан болохын төлөө залбирах болно оо. АНУ та нартай хамт шүү!” хэмээн бичжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж