ХААН Банк “2018 онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

ХААН Банк “2018 онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

ХААН Банк “2018 онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2018” арга хэмжээ өнөөдөр болж, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор оны шилдгүүдийг тодруулсан юм. ХААН Банк тус шалгаруулалтын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарлаа.

ХААН Банкны хувьд улирч буй он олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн, ололт амжилт арвинтай жил байлаа. Тухайлбал, энэ онд интернэт банк, аппликэйшнээ шинэчилж,  теллерийн үйлчилгээг шууд авах киоск машиныг Монгол Улсад анхлан нэвтрүүлэн цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч гэдгээ баталсан бол жижиг дунд бизнесийг дэмжих зорилтын хүрээнд мах, ноолуур, махны өртгийн сүлжээ байгуулах төслүүдийг санхүүжүүлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах суурийг тавьж чадлаа. Мөн түүнчлэн 2018 онд банкны байгууллагад тавигддаг санхүү, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг давуулан биелүүлж, нийгэм эдийн засаг, хүн ардын сайн сайханд хувь нэмэр оруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн амжилттайгаар 2019 оныг угтаж байна.

ХААН Банк санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээр тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар ч хувийн салбарыг манлайлж, 2018 онд  хүн ард, нийгмийн сайн сайхны төлөө 20 гаруй төсөл хөтөлбөрийг 550 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Үүнээс онцлон дурдвал шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр “Rise”, санхүүгийн боловсролыг дэмжих “Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулж, олон хүнийг өвчлөхөөс нь урьдчилсан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна.

ХААН банкны санхүүгийн найдвартай байдал, зах зээлд нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн олон улсад нэр хүндтэй “Euromoney”, "AsiaMoney” сэтгүүлээс 2018 оны “Монгол Улсын шилдэг банк”,  Азийн Хөгжлийн банкнаас “Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч Монгол дахь шилдэг хамтрагч”-аар тус тус шалгаруулаад байна.

ХААН Банкны бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан  “ХААН Банкны зүгээс 2018 онд харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хийж буй сүү, ноолуур, махны өртгийн сүлжээ бий болгох төслүүд, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн хүчирхэг байдал зэргийг харгалзан үзэж, 2018 оны “Онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсанд баяртай байна. Өнгөрч буй онд ХААН Банкны хувьд 400 гаруй ажлын байр шинээр бий болгож, улсад татвараа төлж, нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр орууллаа. Мөн түүнчлэн цахим банкны хөгжлийн шинэ хуудас нээн өөртөө үйлчлэх банкны киоск машин нэвтрүүлсэн нь манай харилцагчдын сэтгэлд ихээхэн нийцэж байна. Өнөөдөр  Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа нийт интернэт банкны гүйлгээний 44 хувь, ATM-ын гүйлгээний 88 хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэж, бэлэн бус төлбөр тооцоо, цахим банкны хамгийн том дэд бүтэц сүлжээг бий болгоод байна. Ингээд Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа, ХААН Банкаар үйлчлүүлдэг 2.4 сая харилцагчид болон 6000 гаруй ажилтнууддаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж