Эрх баригчдын бүлэг хуралдана | News.MN

Эрх баригчдын бүлэг хуралдана

Эрх баригчдын бүлэг хуралдана

Эрх баригчдын бүлэг хуралдана

Хуваарийн дагуу өнөөдөр/2018.12.24/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Сүүлийн хоёр долоо хоног хуралдаж чадаагүй  МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар зар тараажээ. Тус намын бүлгийн хуралдаанаар нам дотроо өрнөж буй талцал хуваагдлын талаар ярилцах болов уу гэсэн хүлээлт байна.  АН-ын бүлгийн хувьд мөн хуваарийн дагуу хуралдана.  Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ  УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдсэн билээ.

Мөн өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдах товийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл гаргасан байна.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болох юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-24 202.72.245.194

ЭНЭ ХУУЛЬТАЙ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМНИЙГ ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХЭМЭЭН ИХ Л БАСАМЖЛАНГУЙ БАЙНА АА. УИХ ДАРГА ГЭДЭГ ХЭНД Ч АРД ТҮМЭНД Ч ДИЙЛДДЭГГҮЙ СУПЕР АЛБАН ТУШААЛТНЫГ ЭНХБОЛДТОНГУУД ТӨРҮҮЛЖЭЭ. ТЭРЭНДЭЭ ҮНЭХЭЭР ЭРДЭЖ БАЙНА ШҮҮ. ТИЙМ Ч УЧИР УИХ ДАРГА БОЛОХ СОНИРХОЛ ИХ ӨНДӨР БАЙЖ. ХЭН Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ.

Avatar

Зочин 2018-12-24 203.91.114.244

Сайн байна. УИХ-ын даргыг эхлээд унагаж авах нь маш зөв. Дараа нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ гээд ЖДҮ-тэй эвлэрсэн, бас 60 тэрбумын хэрэгт оролцоод эсэргүүцээгүй нөхдийг барьж авна. АН хагарч байгааг ашиглаад бие биенээр нь цохиулах хэрэгтэй, гэхдээ тэд үүнийгээ эхэлчихсэн. Ингээд УИХ-ыг тараагаад, гишүүдэд нь ял үүрүүлнэ. Тэд байснаасаа байгаагүй нь хамаагүй дээр хүмүүс. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2018-12-24 59.153.115.9

хуралдсан ч яалаа, хуралдаагүй ч яалаа.

Avatar

Зочин 2018-12-24 43.243.161.23

Сөнөсөн нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж