Эрх баригчдын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын бүлэг хуралдана

Эрх баригчдын бүлэг хуралдана

Хуваарийн дагуу өнөөдөр/2018.12.24/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Сүүлийн хоёр долоо хоног хуралдаж чадаагүй  МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар зар тараажээ. Тус намын бүлгийн хуралдаанаар нам дотроо өрнөж буй талцал хуваагдлын талаар ярилцах болов уу гэсэн хүлээлт байна.  АН-ын бүлгийн хувьд мөн хуваарийн дагуу хуралдана.  Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ  УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдсэн билээ.

Мөн өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдах товийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл гаргасан байна.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж