Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй найман мянга орчим, харааны бэрхшээлтэй есөн мянга орчим иргэд байдаг ажээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх үүднээс 90 айлын орон сууц барьж эхэлжээ. Тус барилгын санхүүжилтийг энэ оны улсын төсөвт суулгасан болохоор ондоо багтаад ашиглалтад орох боломжтой юм байна. Хараагүй иргэд хоорондоо гэр бүл болох нь түгээмэл учир энэ барилга ашиглалтад орсноор 100 гаруй хараагүй иргэд өөрийн гэсэн орон байртай болох ажээ.
Д.ЦЭЦ