Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайг сүүлчийн замд нь үдэж өгөх ёслол өнөөдөр /2018.12.24/ Соёлын төв өргөөнд боллоо. Тэрээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээх газар төрсөн байдаг. Монголын яруу найргийн нэгэн тод од тэнгэрт хальж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ум сайн амгалан болтугай.
Соёлын төв өргөө./2018.12.24/