Хөлбөмбөгийн Английн премьер лигийн 2018-2019 оны улирлын 18-р тойргийн тоглолт өндөрлөлөө. Зул сарын баярын өмнөх тойрогт хамгийн сүүлийн тоглолт Ливерпүүл хотын “Гүүдисон Парк” цэнгэлдэх хүрээлэнд 39319 үзэгчийн өмнө талбайн эзэн Эвертон болон Тоттенхэм Хотспур клубуудын дунд болсон.
Энэ тоглолтонд зочин баг Тоттенхэм Хотспур клубын ялалтаар өндөрлөсөн бөгөөд Солонгос залуу Сон, багийн ахлагч Х.Кейн нар трибль хийсэн бол Д.Алли, К.Эриксен нар тус бүр нэг гоол оруулж 6-2 харьцаатай ялалт байгуулсан байна. Харин талбайн эздээс Т.Уолкотт, Г.Сигурдссон нар гоол оруулсан. Тоттенхэм Хотспур клуб энэ тойргийг хожилтой өндөрлүүлснээр хүснэгтийн 3-р байраа хадгалан үлдэж байна.
Английн хөлбөмбөгийн лиг замынхаа хагасыг туулж байгаа бөгөөд Зул сарын баярын өмнө 18 тойргийн тоглолт хийснээс Ливерпүүл клуб боломжит 54 онооноос 48 оноог авч лигийг тэргүүлж байна. Ливерпүүл клуб Челси, Манчестер Сити болон Арсенал клубуудтэй тэнцэж бусад 16 багаа буулгаж аваад байна. Тэдний араас Манчестер Сити 44, Тоттенхэм Хотспур 42, Челси 37, Арсенал 37, Манчестер Юнайтед 29 оноотой эхний 6-д бичигдэж байна. Харин доош унах аюултай бүсэд буюу 18-20-р байранд Бөрнли 12, Хаддресфилд Тоун болон Фулхэм багууд тус бүр 10 оноотой 19-20-р байранд бичигдэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ