Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Й.Бьо хет-трик хийлээ

Й.Бьо хет-трик хийлээ

Биатлоны дэлхийн цомын энэ оны 3 дахь гараа өнгөрч буй долоо хоногт Чех улсын Нове-Место болж өндөрлөлөө. Энд хуваарийн дагуу дандаа хувийн ганцаарчилсан төрлийн уралдаанууд явагдсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй ойрын зай, цуваа гараа болон бөөн гараатай уралдаанууд явагдсан.

Ням гарагт тэмцээний сүүлийн өдөр бөөн гараатай уралдаан байсан юм. Эрэгтэй 15 км-н бөөн гараанд Норвегийн залуухан биатлонч Й.Бьо дөрвөн удаагийн буудлагаар ганц ч сум алдалгүй байгаа унагаж нийт замаа 37 мин 25.2 сек-д туулснаар тэмцээний ялагч болсон. Ингэснээр дүү Й.Бьо Чехэд хет-трик хийж байгаа бөгөөд өмнөх 2 уралдаан болох ойрын зай, цуваа гараатай уралдаануудад ялагч  болоод байсан юм. Уралдааны дараа Й.Бьо “өнөөдөр буудлага болон гулгалт миний хувьд маш сайн байлаа. Энэ бол миний карьерын шилдэг уралдаан байлаа, би үнэхээр баяртай байна” хэмээн ярьсан байна.

Түүнтэй хамт шагналын тавцан дээр Францын К.Фийон Майе болон Оросын Е.Гараничев нар гарсан юм. Франц залуу К.Фийон Майе улирлын 2 дахь медалиа зүүж байгаа бол Оросын Е.Гараничев энэ улирлын анхны медалиа зүүжээ. Харин Францын алдарт тамирчин М.Фуркад нийт 3 сум алдаж 9-р байранд оржээ.

Энэ өдөр мөн эмэгтэй 12.5 км-н бөөн (масс старт) гараатай уралдаан болж Словак улсын нэр дээр уралддаг Орос бүсгүй А.Кузмина улирлын анхны түрүүгээ хүртсэн бол түүний нутаг нэгт П.Фиалкова, Францын А.Шевалье нар шагналын тавцан дээр гарчээ.

Масс старт буюу бөөн гараатай уралдаанд улирлын турш хамгийн өндөр оноотой яваа 30 тамирчин зэрэг гараанаас гарч уралддаг тул маш сонирхолтой уралдаан болдог. Учир нь хувийн болон ойрын зайн уралдаанд тамирчид зөвхөн өөрийн цагтай уралддаг бол бөөн гараатай уралдаанд бусад тамирчидтай өрсөлдөх шаардлагатай болдог тул жинхэнэ өрсөлдөөн өрнөдөг гэж болно. Бөөн гараатай уралдаанд тамирчдаас тэсвэр тэвчээр, цэцийг илүү ихээр шаарддаг. Босоо байрлалаас 2, хэвтээ байрлалаас мөн 2 удаа буудана.

Ийнхүү өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох “буутай цаначид”-ын дэлхийн цомын 2018-2019 оны улирлын эхний 3 гараа болж 2018 оны тэмцээн отголов. Улирлын дараагийн гараа ирэх оны 1 сары 10-13-ны хооронд Германы Оберхофт ойрын зай, цуваа гараа болон буухиа уралдаануудаар үргэлжилнэ. Дэлхийн цомыг эхний 3 гарааны дараах байдлаар эрэгтэйд Й.Бьо 428 оноогоор, эмэгтэйд Италийн Д.Вирер 381 оноотой тэргүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж