14 настай Анна Щербакова Оросын аварга болов

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

14 настай Анна Щербакова Оросын аварга болов

14 настай Анна Щербакова Оросын аварга болов

ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд Саранск хотод болов. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шинэ одод төрж, Загитова, Медеведева нарын алдартнуудыг ардаа орхилоо.

14 настай Анна Щербакова улсынхаа аварга болсон бол мөн 14 настай Александр Трусова, 15 настай Алена Косторная нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэд бүгд Тутберидзегийн шавь нар бөгөөд ойрын хугацаанд олон улсын тэмцээнд оролцох юм.

“Пёнчан 2018” олимпийн аварга Алина Загитова тавдугаар байр эзэлсэн бол дэлхийн хошой аварга, “Пёнчан 2018” олимпийн мөнгөн медальт Евгения Медведева долдугаар байрт орлоо. Улсынхаа аваргад шинээр төрөн гарч байгаа 14, 15 настануудад ялагдаж, медальгүй хоцорсон Загитова, Медведева нарыг сарын дараа болох Европын аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Энэ жилийн ОХУ-д аваргад эхний байрт орсон Анна Щербакова, Александр Трусова, Алена Косторная нарын тамирчид олон улсын тэмцээнийг өнжинө.

БИЧЛЭГҮҮД:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж