О.Насанбурмааг 25, Т.Түвшинтулгыг 10 саяар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

О.Насанбурмааг 25, Т.Түвшинтулгыг 10 саяар шагнажээ

О.Насанбурмааг 25, Т.Түвшинтулгыг 10 саяар шагнажээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Унгарын Будапешт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин О.Насанбурмаад 25 сая төгрөгөөр шагнасан бол ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Индонезид болсон Азийн зуны спортын наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэгт хоёр, хүрл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Мөн 23 хүртэлх насны ДАШТ, залуучуудын ДАШТ болон залуучуудын олимпийн наадмын медальтнуудыг мөнгөн шагналаар шагналаа.

2018 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол шилдэг дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар шалгарсан байна. Мөн оны шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг, шилдэг улсын шүүгчээр Д.Урианхай нар тодорсноос гадна холбооны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ урамшуулсан байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олон улсын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байгаа сургачг багш, Украйн улсын иргэн Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Шацких нарт дурсгалын зүйлийг гардуулжээ.

2019 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдыг Астанагийн ДАШТ, “Токио 2020” зуны олимпийн наадмын олон эрх олгох тэмцээн хүлээж байна.

"ДАШТ-2018" тэмцээний медальтнууд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж