Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт “Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” харшийн сүлд модны наадам эхэллээ. Хүүхэд, багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн наадам энэ сарын 26-ны өдрийг хүртэл бяцхан зочдоо хүлээн авсаар байна.
“Найрамдал” цогцолборт зочилж цэвэр агаарт өртөөлсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээрүйлчилж хүүхдүүд нэгэн өдрийг хөөр баяраар дүүрэн өнгөрөөж байна.
1981 оноос эхлэн өнөөг хүртэл 40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй харшийн сүлд модны наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын болон үндэсний наадмуудад амжилт гаргасан урлагийн авьяаслаг хүүхдүүд оролцдогоороо онцлогтой билээ.
“Гайхан гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” зохиогдож байгаа наадмын зохиолыг тус цогцолборын дэд захирал Б.Отгонбат бичиж, найруулан тавьжээ. Мөн тоглолтод Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авьяастлаг хүүхдүүд, уран бүтээлчид оролцож байна.
Холбоотой мэдээ