Байнгын парламентын үнэтэй МАН | News.MN

Байнгын парламентын үнэтэй МАН

Байнгын парламентын үнэтэй МАН

Байнгын парламентын үнэтэй МАН

Саяхан УИХ-ын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хууль хэлэлцэж, баталсан. Энэ хуульд хуралдаа суудаггүй, хурлаа тасалдаг, цагтаа ирдэггүй гишүүдийг илүү хариуцлагатай болгохын тулд хурууны хээгээр бүртгэх, хурлаа тасалсан бол хариуцлага тооцох зэрэг УИХ-ын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх хууль баталсан. Хуулиа батлаад хэрэгжүүлэхтэй зэрэгцэн баталсан хуулиа зөрчиж, эсвэл үл хүндэтгэсэн үйл явцууд өрнөж байна. УИХ-ын 40 гаруй гишүүн УИХ-ын байнгын үйл ажиллагааг гацааж, байнгын хороо, чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байсаар гурав дахь долоо хоногтойгоо золгов. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэвч УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсаны дагуу ийнхүү гацаа эхэлсэн. Ард түмнээс төлөөлөх зарчмаар төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож, УИХ-ын гишүүн болдог. Өөрийн чадлаар  бус төлөөллийн зарчмаар гэдгийг тодотгоё.

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Нэг хэсэг нь шударга ёс ярьж, нөгөө хэсэг нь хууль хэрэгжүүлэх асуудал тавьсаар МАН-ын хоёр бүлэг төрийн дээр нам гарсан, нам хууль зөрчиж болно гэдгийг тод харуулж байгаагийн жишээ бол төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа гацсан явдал.   Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар хамгийн их хүсч буй. Түүнийхээ илрэл болгож, УИХ-ын гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа. Ирц бүрдүүлэхгүй байгаад ч нэмэргүй учир намынхаа Бага хурлыг хуралдуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон. УИХ-ын даргыг ямар тохиолдолд огцруулж болох вэ гэдэг хуулийн заалт цагаан цаасан дээр хараар бичигдсэн байхад намынхаа Бага хурлаар огцруулах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. УИХ-ын дарга М.Энхболд сайн эсвэл муу хүн гэдэгт дүн тавихаас илүү хуулийн дагуу асуудлаа шийдэх нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоогчдийн хамгийн эхэнд баримтлах зарчим. Жирийн иргэн хууль зөрчиж болохгүй, төрийн эрх баригчид хууль зөрчиж болно гэсэн дүрэмтэй болчоогүй л бол шүү дээ. Төрийн, хувийн хэвшлийн аль алинд нь ажиллаж буй жирийн ажилтан ажлаасаа хоцорход цалингаасаа торгуулдаг, хариуцлага тооцуулдаг, удаа дараагийн үйлдэл бол ажлаасаа чөлөөлөгддөг хууль, дүрэмтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн л бол дураараа хууль зөрчиж, дуртай цагтаа хуралдаа сууж, ирцээ бүрдүүлдэггүй л байлтай.

“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж Үндсэн хуульд заасан нь бий.

Огцор, огцруулна, огцрохгүй гэсээр МАН гурван долоо хоногийн турш  хэвлэл мэдээллийнхний өмнө өөрсдийгөө зөвтгөж, бусдыг буруутгасан, камер харж попорсоор энэ өдрүүдийг өнгөрөөв. Түүнийгээ дагаад төрийн бүх аппарат ажлаа хийнэ гэхээсээ илүү хэн нь дийлэх вэ гэдгийг ажлаа умартан харзнаж сууна. Яг л ийм дүр зурагтайгаар цаашаа хэр удаан үргэлжлэх вэ. Монгол Улсын гурван сая иргэнээс итгэл хүлээж сонгогсдон эрхэм гишүүд ээ, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацааж, өөрсдийн эрх ашгаа нэгт тавихаа одоо боль. Хууль тогтоох дээд байгууллага юм бол хуулийн дагуу асуудлаа шийд, болохгүй бол ханцуйндаа гар барилцаад ч болов төрийн ажлыг үргэлжлүүл. Хэн нэгний дарга болох эрх ашгийн төлөө бус улс орны эрх ашиг, хөгжил, гарц шийдлийг хайх, хууль тогтоох гэж та бүхэн парламентын танхимд сууж буй. МАН-ын гишүүдийн хэлсэн шиг УИХ-ын даргын суудлын үнэтэй төр гэж, хууль тогтоох дээд байгууллагын дээр суудаг нам гэж байх ёсгүй гэдгийг дахин нэг сануулъя.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gan 2018-12-24 112.72.11.110

Hulgaich nar zasardaggui gedeg unen yum bna Hurelsuh Jenko tedniig ayaldan dagagch nar mongol turiig gastaand oroolchihaad tooson shinj alga hulgaichiig hulgaich l darna tiim bolhoor M Enhbold ni arai deer biz

Avatar

Зочин 2018-12-24 202.21.106.148

Хүрэлсүхийг огцруулаад төрөө гацаанаас нь гарга. Нэг намын дарга арай даварч байгаа юм биш үү.

Avatar

М.Энхболдын суудал Байнгын парламентаас үнэтэй байх ЁСГҮЙ 2018-12-24 64.119.27.45

Амиа бодсон хужаа М.Энхболд огцор.

Avatar

Зочин 2018-12-24 202.72.245.194

ЭНЭ ХУУЛЬТАЙ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМНИЙГ ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХЭМЭЭН ИХ Л БАСАМЖЛАНГУЙ БАЙНА АА. УИХ ДАРГА ГЭДЭГ ХЭНД Ч АРД ТҮМЭНД Ч ДИЙЛДДЭГГҮЙ СУПЕР АЛБАН ТУШААЛТНЫГ ЭНХБОЛДТОНГУУД ТӨРҮҮЛЖЭЭ. ТЭРЭНДЭЭ ҮНЭХЭЭР ЭРДЭЖ БАЙНА ШҮҮ. ТИЙМ Ч УЧИР УИХ ДАРГА БОЛОХ СОНИРХОЛ ИХ ӨНДӨР БАЙЖ. ХЭН Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ.

Avatar

Зочин 2018-12-24 64.119.17.199

ХҮРЭЛСҮХИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ.......М.ЭНХБОЛД Хурдан зайлаач...

Avatar

Зочин 2018-12-24 64.119.17.199

урваач сэтгүүлч ээ....М. ЭНХБОЛДЫГ ард түмний 98 хувь хүсэж байгаа юм шүү???ЭНЭ \nхүн зайлах цаг нь болсон оо??

Avatar

зочин 2018-12-24 139.5.218.213

ха ха ха чи судалгаа хийгээюу? тэнэг, угаадас долоогч минь битгий ард түмний нэр барь

Avatar

Монголын төр 2018-12-24 103.111.68.3

МАНАН-имйн ганч толгойлогч Миеэ бабагаас хэд дахин хямд байна.

Avatar

болдоо 2018-12-24 202.179.25.225

энэ намыг хөөн тараах хэрэгтэй, их хурлыг хөөн тараах хангалттай үндэслэл байгаа юм биш үү

Avatar

Зочин 2018-12-24 182.160.0.184

dahij maniig ene nasandaa songohgui ter tusmaa ene parliamantad garsan bolon zasagaa udirdaj chadahgui baigaa nuhduudiig ulsaa boddoggui erh ashigaa hiisen hulgaigaa boddog hogiin garuud

Avatar

ЖДҮ-чин Хүрэлсүхийг зайлуулая 2018-12-24 179.43.134.155

Энэ нам угаасаа л сөнөсөн ш дээ. Боловсролгүй намын даргатай, фэйсбүүк харж байгаал гарч ирж мэдэгдэл хийдэг ийм л эргүү Ерөнхий сайдтай улс даа манайх. Төрсөн ах дүүгээрээ нийлж ЖДҮ-ээс мөнгө хулгайлчаал тэгээл ард түмэн минь намайг дэмжинэ гэж солиордог нөгөө тэнэг ард түмэн нь зарим нь дэмжиж ч байх шиг. Ийм л дампуурсан тэнэг хөлдүү ард түмэнтэй, харанхуй бүдүүлэг гудамжны Ерөнхий сайдтай улс хаа хүрэх вэ? Венесуэл-ийн араас л орно өөр ямар ч ирээдүй байхгүй. Нэг л бол хөлдүү Хүрэлсүх зайлах

Avatar

ЖДҮ-чидийг улстөрөөс зайлуулий 2018-12-24 179.43.134.155

Энэ нам угаасаа л сөнөсөн ш дээ. Боловсролгүй намын даргатай, фэйсбүүк харж байгаал гарч ирж мэдэгдэл хийдэг ийм л эргүү Ерөнхий сайдтай улс даа манайх. Төрсөн ах дүүгээрээ нийлж ЖДҮ-ээс мөнгө хулгайлчаал тэгээл ард түмэн минь намайг дэмжинэ гэж солиордог нөгөө тэнэг ард түмэн нь зарим нь дэмжиж ч байх шиг. Ийм л дампуурсан тэнэг хөлдүү ард түмэнтэй, харанхуй бүдүүлэг гудамжны Ерөнхий сайдтай улс хаа хүрэх вэ? Венесуэл-ийн араас л орно өөр ямар ч ирээдүй байхгүй. Нэг л бол хөлдүү Хүрэлсүх зайлах

Avatar

ЖДҮ-г хэзээ ч мартаж анхааралаа сулруулж болохгүй шүү ард түмээн. Та бидэнд ирэх ёстой мөнгийг хулгайлсан хулгайчууд шүү эд нар 2018-12-24 179.43.134.155

Энэ нам угаасаа л сөнөсөн ш дээ. Боловсролгүй намын даргатай, фэйсбүүк харж байгаал гарч ирж мэдэгдэл хийдэг ийм л эргүү Ерөнхий сайдтай улс даа манайх. Төрсөн ах дүүгээрээ нийлж ЖДҮ-ээс мөнгө хулгайлчаал тэгээл ард түмэн минь намайг дэмжинэ гэж солиордог нөгөө тэнэг ард түмэн нь зарим нь дэмжиж ч байх шиг. Ийм л дампуурсан тэнэг хөлдүү ард түмэнтэй, харанхуй бүдүүлэг гудамжны Ерөнхий сайдтай улс хаа хүрэх вэ? Венесуэл-ийн араас л орно өөр ямар ч ирээдүй байхгүй. Нэг л бол хөлдүү Хүрэлсүх зайлах

Avatar

ЖДҮ-чин Ерөнхий сайд, төрсөн дүү нар нь бас адилхан хулгайчууд 2018-12-24 179.43.134.155

Энэ нам угаасаа л сөнөсөн ш дээ. Боловсролгүй намын даргатай, фэйсбүүк харж байгаал гарч ирж мэдэгдэл хийдэг ийм л эргүү Ерөнхий сайдтай улс даа манайх. Төрсөн ах дүүгээрээ нийлж ЖДҮ-ээс мөнгө хулгайлчаал тэгээл ард түмэн минь намайг дэмжинэ гэж солиордог нөгөө тэнэг ард түмэн нь зарим нь дэмжиж ч байх шиг. Ийм л дампуурсан тэнэг хөлдүү ард түмэнтэй, харанхуй бүдүүлэг гудамжны Ерөнхий сайдтай улс хаа хүрэх вэ? Венесуэл-ийн араас л орно өөр ямар ч ирээдүй байхгүй. Нэг л бол хөлдүү Хүрэлсүх зайлах

Avatar

Зочин 2018-12-24 202.179.26.161

Үндсэн хууль ийм байхад яаж пропорциональ сонгууль явагдах вэ дээ.

Avatar

Байнгын парламентын үнэтэй М.Энхболдын суудал 2018-12-24 64.119.27.45

Амиа бодсон хужаа М.Энхболд огцор.

Avatar

Zochin 2018-12-24 202.179.2.202

News.Tanii hudaldagdsan bodlogod niitseeguui setgegdeliig gargadgui baisaar l bgaa um bna. Zailuul heden haltar mungutei boloh gej archaagaa aldaj duush bna daa

Avatar

Зочин 2018-12-24 202.21.124.131

Ерөөсөө л тарчих хэрэгтэй одоо юухэв. Эд нар чадахгүй л дээ

Avatar

И.Норовжав 2018-12-24 202.126.89.34

Ард түмэн- сонгогчид минь Та бид сонгоод Их хуралд суулгасан эрхэм гишүүд бид ард түмний төлөөлөл гэж ярих үүрэгтэй . Гэвч та бидний захиа даалгавараар ажилдаг уу . Сонгогч та бид их хурлын чуулганы хуралд битгий суу гэж хэнд нь даалгавар өгсөн юм вэ.Тэд дуртай зүйлдээ бидний даалгавараар биш, өөрийнхөө явцуу үзэл бодол , хувилдаанаар ажилладаг тодорхой байна. Бид хуралдаа битгий суу гэж даалгавар өгөөгүй юм чинь , суух л ёстой. Үгүй юм бол тэднийгээ эргүүлэн татах хөдөлгөөнийг өрнүүлье

Avatar

битгий наа 2018-12-24 103.111.68.3

Миеэ, яг үнэндээ МАНАН гэдэг мангас Парламентээс үнэтэй төрөөс хүчтэй байна.

Avatar

иргэн 2018-12-24 103.50.206.62

Хэн энэ хүмүүсийг өөрсдийнхөө ЖДҮ-н зээлийг даруулж 60 тэрбумруу чиглүүлж санхүүжүүлэв гэдэгт л бүх учир шалгаан байна.Үүнийг нь шаогахгүй бол ингээд мөнгөөр хүмүүсийн амыг хааж буруу зүйлрүү түлхдэг үйлдэл газар авч байна.Тэмцэл нэрээр Төрийн эрх барьдаг дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого хийж байгаад анхаар хуулийнхан.Үүний толгойлогчийг тогтоож олонд зарла.

Avatar

иргэн 2018-12-24 103.50.206.62

МАН-г хуулийн дагуу л асуудлыг шийдэхгүй бол УИХ-н 34 гишүүн Хүрэлсүх нар төрийн дээр сандайлаад бууж ирэхгүй.Хууль яаж үйлчилдэгийг харуулах цаг иржээ.Хуулийнхан энэ ЖДҮ-н асуудлыг хурдан шийдээд Хүрэлсүхийг буулгаж авахгүй бол төргүй болох нь.Хуулийнхан яагаад удаад байгааг гайхаж байна.Баасан авгайг шалга.Төрийн эсрэг дандаа буруу мэдээлэл цацаж бадаг.энэ хүнд бас хууль үйлчлэх ёстой.ЖДҮ-н эсрэг гэсэн тэмцэл хийж байгаа холбоо иргэлийг шалга.Одоо ЖДҮ-с халиад өөр зүйлрүү орж тэмцэл хийж байна

Avatar

Иргэн 2018-12-24 66.181.190.111

МАН-ыг татан буулгаж байж цаашаа явах нь . Энхболдыг огцроосой гэж 1-2 л хүн ихээр хүсч буй бололтой

Avatar

Зочин 2018-12-24 182.160.0.184

oilgomjtoi shuudee erunhiilugch erunhii saidiin hamtral sayhan tumur zamiin mongol ulsad 55 terbumiin hohiroltoi hereg 30 sayaar daragdaad ungurluu buh said nar jdu-gees mungu idsen hereg udahgui zamharna shine bur hychtei MANAN garch irchheed bujignuulj baindoo ted nart ard tumen hamaagui harin ard tumen gesen ugeer tolgoi ugaaj ehelchihsen uur zuil yuch haragdahgui baina

Avatar

Зочин 2018-12-24 103.111.68.3

ЭНХБӨЛДЫГ ЯВААСАЙ ГЭЖ ХОТОЛ ОЛНООРОО ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-12-24 182.160.0.184

buzartai 3-N tolgoi zailaasaa gej mongol uls ter chigeeree husej baina . mongoliin gurwan undurlugiig helew

Avatar

Тэнэгүүд 2018-12-24 202.21.120.147

МАН-ыг татан буулгахаас нааш засрахаасаа өнгөрсөн байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж