Оросын хоёр олдворыг 2018 оны ховор олдворт тооцов

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Оросын хоёр олдворыг 2018 оны ховор олдворт тооцов

Оросын хоёр олдворыг 2018 оны ховор олдворт тооцов

ОХУ-ын Алтайн хязгаарын агуйгаас олдсон эртний “гибрид” хүний олдвор, мөн Архангельск мужаас олдсон олон эст амьтны анх удаа олдсон органик үлдэгдэл гэсэн хоёр олдворыг энэ 2018 оны 10 чухал нээлтийн жагсаалтад Science сэтгүүл орууллаа.

2010 оны арванхоёрдугаар сард палеогенетикийн алдартай эрдэмтэн Сванте Паабо хүн бүрэлдэн бий  болох үеийн гуравдугаар үеийн төлөөлөл байж болох хурууны яс, хоёр шүдийг Оросын Алтайн хязгаарын Денисовийн агуйгаас олсон.

“Денисовчүүд” гэж нэрлэсэн энэ олдворыг анх эрдэмтэд 50 жилийн өмнө агуйд амьдарч байсан неандертальчуудын өвөг гэж үзэж байсан "денисовчууд" тэднээс өмнөх цаг үед хамаарч магадгүй гэж таамагласан. Денисовчуудтай төстэй ДНК одоогийн полинезчууд, Өмнөд Америкийн индейчүүд, мөн Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн орны хүмүүсээс илэрчээ.

Паабогийн баг, Оросын Археолог, этнографийн хүрээлэнгийн эрдэмтэн Анатолий Деревянко,  Михаил Шуньков нар хамтран Денисовын агуйгаас 2000 орчим яс олсон бөгөөд эдгээр ясыг шинжилж үзээд 90 мянган жилийн өмнө амьдарч байсан гэдгийг тогтоосон. Эрдэмтэд үүнийг неандерталь болон денисовчүүдийн гибрид үеийн хүмүүсийн үлдэгдэл гэж үзсэн юм. Учир нь зарим яс нь зөвхөн неандерталь хүний ДНК байсан бол зарим нь денисовчүүдийн ДНК байжээ. Яснуудын нэг нь 13 настай охиных байсан бөгөөд харин охины эцэг нь денисовчүүд харин ээж нь неандерталь байх магадлалтай гэж үзжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж