Цас цэвэрлэгч автомат машиныг Орост туршиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Цас цэвэрлэгч автомат машиныг Орост туршиж эхэллээ

Цас цэвэрлэгч автомат машиныг Орост туршиж эхэллээ

Цас арилгагч жолоочгүй автомат машиныг ОХУ-ын Рязан мужид туршиж эхэллээ. Удахгүй энэ машиныг Москва хот болон Татарстанд туршина хэмээн “Автонет” технологийн үндэсний санаачилгын төлөөлөгч Ярослав Федосеев РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

“Аюулгүй байдлын үүднээс уг автомат машиныг эхний ээлжинд шөнийн цагаар, мөн харьцангуй бага цас орсон үед ажиллуулж туршиж байна. Автомат машиныг ажиллуулах үед 50 метрийн радиуст анхааруулах тэмдэг тавьж байгаа” хэмээн тэр хэллээ.

“Автонет”-ийн инженерүүдийн тооцоолж байгаагаар эднээр автомат цас арилгагч машинууд ердийн цас арилгагчийг бодвол 35 хувиар хурдан цас арилгах ажээ. Хэрвээ төсөл амжилттай болж хэрэглээд эхэлбэл цаг, мөнгө, хүн хүчийг хэмнэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж