ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа | News.MN

ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа

ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа

ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа
Су-30

ОХУ, Украины харилцаанд таагүй уур амьсгал бий болоод байгаа үед өчигдөр /2018.12.22/ Крымд Оросын нэлээн хэдэн Су-27, Су-30 байлдааны онгоцнууд газардсан нь ОХУ тухайн бүс нутаг дахь агаарын цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой байна. Крымд газардсан онгоцнуудын нэгд нь Оросын өмнөд цэргийн тойргийн агаарын хүчний командлагч Виктор Севастьянов сууж ирсэн байна.

ОХУ Украины цэргийн хөлөг онгоцнуудыг хүчээр саатуулснаас болж хоёр улсын харилцаа түгшүүртэй болж эхэлсэн төдийгүй ОХУ-ын зүгээс Украиныг санаатайгаар усан хилийг нь зөрчин, асуудлыг хүндрүүлж, “зэвсэгт мөргөлдөөн” өдөөхөөр бэлтгэж байгаа хэмээн үзэж байгаа юм.

Су-27

Өнгөрсөн сард Крымийн хойгийн ойролцоо, Керчийн гүүрний доогуур гарч, Азовын тэнгис дэхь боомт руугаа явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг, 24 багийн гишүүдийнх нь хамтаар бүрэн эрхт улсын усан хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн,  Оросын эргийн хамгаалалтынхны өгсөн анхааруулах дохиог тоогоогүй гэсэн шалтгаанаар гал нээн, хүчээр зогсоон, баривчилсан билээ. Харин Украины зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрийдэж байна.

Крымийг ОХУ нэгтгэн авсан 2014 оноос хойш таагүй байсан хоёр улсын харилцаа өнгөрсөн сарын хэрэг явдлаас болж улам хурцадмал болоод байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын зүгээс тус хэрэг явдалтай холбогдуулан Украины цэргийн салбарт 10 сая ам.долларын санхүүжилтийг өгөхөөр болсон төдийгүй ОХУ-ыг Украины цэргийн хөлөг онгоцнууд болон дотор нь явсан цэргүүдийг Киевт шилжүүлэн өгөхийг шаарджээ. ОХУ, Украины хооронд болсон тус хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй хийх дээд хэмжээний уулзалтаа цуцалсан билээ.

Эх сурвалж: Ройтерс

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-12-23 139.5.216.50

Orosiin tsergiin ongotsuud ijil torliin baruunii ongotsuudaas barag 2 dahin hund, bas tehnologiin huvid hotsrogdson, tuuneesee shaltgaalaad tehnikiin uzuulelt ni mash muu, tomriin hog l gesen ug. Uuniig ta nar netees haigaad haritsuulaad shalgaad uzeerei. Orosiin su27, 30 zagvar chin amerikiin aali ertnii 60-aad onii ueiin f 14-iin huulbar yum shde kk.

Avatar

bgb 2018-12-23 124.158.88.12

Good Russia! Cайн бна Орос улс!

Avatar

Зочин 2018-12-23 202.131.245.243

Ёстой сайхан онгоц шүү.

Avatar

HM 2018-12-23 90.214.89.234

СУ 27, СУ 30 бол үнэн гайхамшиг. Нисэж байхыг нь харсан, үнэхээр гоё амьтан байна лээ.

Avatar

зочин 2018-12-23 66.181.168.199

АНУ-гийн F 22, F 35, F 18 Eagle зэрэг нь бүр гайхамшиг. Радарт баригддаггүй, зэвсэглэл нь тасарсан болохоор 2 сөнөөгч нь харилцан ажиллахдаа 10 Су загварын онгоцыг устгах чадвартай.

Avatar

Ану 2018-12-23 202.179.24.195

Америк дотоодын буудалцаан,хядлагаа хяналтандаа авахын оронд киевт цэргүүдийг өхүү гүй юу ,энэнд оролцохын хэрэг ч байхгүй

Avatar

Зочин 2018-12-23 202.72.245.194

ЭНЭ БАЛАЙ ОКУРОК ХАРХ ДАЙН ХИЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ ЭРТХЭН ЧАД ХИЙГ

Avatar

Wow 2018-12-23 202.9.42.150

Fantastic. Go Russia!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж