ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа

ОХУ-ын байлдааны онгоцнууд Крымд газардлаа
Су-30

ОХУ, Украины харилцаанд таагүй уур амьсгал бий болоод байгаа үед өчигдөр /2018.12.22/ Крымд Оросын нэлээн хэдэн Су-27, Су-30 байлдааны онгоцнууд газардсан нь ОХУ тухайн бүс нутаг дахь агаарын цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой байна. Крымд газардсан онгоцнуудын нэгд нь Оросын өмнөд цэргийн тойргийн агаарын хүчний командлагч Виктор Севастьянов сууж ирсэн байна.

ОХУ Украины цэргийн хөлөг онгоцнуудыг хүчээр саатуулснаас болж хоёр улсын харилцаа түгшүүртэй болж эхэлсэн төдийгүй ОХУ-ын зүгээс Украиныг санаатайгаар усан хилийг нь зөрчин, асуудлыг хүндрүүлж, “зэвсэгт мөргөлдөөн” өдөөхөөр бэлтгэж байгаа хэмээн үзэж байгаа юм.

Су-27

Өнгөрсөн сард Крымийн хойгийн ойролцоо, Керчийн гүүрний доогуур гарч, Азовын тэнгис дэхь боомт руугаа явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг, 24 багийн гишүүдийнх нь хамтаар бүрэн эрхт улсын усан хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн,  Оросын эргийн хамгаалалтынхны өгсөн анхааруулах дохиог тоогоогүй гэсэн шалтгаанаар гал нээн, хүчээр зогсоон, баривчилсан билээ. Харин Украины зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрийдэж байна.

Крымийг ОХУ нэгтгэн авсан 2014 оноос хойш таагүй байсан хоёр улсын харилцаа өнгөрсөн сарын хэрэг явдлаас болж улам хурцадмал болоод байгаа юм.

Түүнчлэн АНУ-ын зүгээс тус хэрэг явдалтай холбогдуулан Украины цэргийн салбарт 10 сая ам.долларын санхүүжилтийг өгөхөөр болсон төдийгүй ОХУ-ыг Украины цэргийн хөлөг онгоцнууд болон дотор нь явсан цэргүүдийг Киевт шилжүүлэн өгөхийг шаарджээ. ОХУ, Украины хооронд болсон тус хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй хийх дээд хэмжээний уулзалтаа цуцалсан билээ.

Эх сурвалж: Ройтерс

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж