Францад террорист халдлага хийсэн хүн “Исламын улс”-тай холбоотой байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Францад террорист халдлага хийсэн хүн “Исламын улс”-тай холбоотой байжээ

Францад террорист халдлага хийсэн хүн “Исламын улс”-тай холбоотой байжээ

Францын Страсбург хотод зул сарын худалдаа явуулж байсан зах дээр арванхоёрдугаар сарын 11-ны орой буутай этгээд халдлага үйлдэж, таван хүний аминд хүрч, есөн хүнийг гэмтээсэн билээ. Францын цагдаа нар үүнийг “террорист үйл ажиллагаа” хэмээн үзэж, хэрэгтэн Шериф Шекат нь Страсбургээс зугтсан ч хоёр хоногийн дараа цагдаа нарт баригдан, буудалцаж байгаад амиа алдсан.

Шериф Шекатыг хэрэг үйлдэх болсон сэдлийн тухай мөрдөх ажиллагааг явуулах үедээ цагдаа нар түүнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотойг нотлох баримтуудыг олсон байна. Мөн хэрэг гарсны дараахан “Исламын улс” бүлэглэл “Amaq” мэдээллийн агентлагаар дамжуулан Страсбургт халдлага зохион байгуулсан этгээдийг өөрсдийнх нь “цэрэг” байсан гэдгийг хэлжээ. Францын цагдаа нар болон “Исламын улс” бүлэглэлийн аль аль нь энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.

Страсбург хотын уугуул иргэн Шериф Шекат нь 29 настай байсан бөгөөд өмнө нь Францаас гадна Герман, Швейцарт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэж, олон удаа шоронд хоригдож байжээ.  Тэрбээр цагдаа нартай буудалцаж байх үедээ “Аллах Акбар” буюу “бурхан бол агуу” хэмээн хашхирч байсан аж.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж