Манчестер Сити болонЧелси клубууд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Манчестер Сити болонЧелси клубууд бүдэрлээ

Манчестер Сити болонЧелси клубууд бүдэрлээ

Английн хөлбөмбөгийн премьерлигийн 18-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Зул сарын өмнө болж буй энэ тойрогт лигийн хүснэгтийг тэргүүлж байсанЛиверпүүл клуб өрсөлдөгчөө хожиж тэргүүллээ баталгаажуулаад байсан. Тэгвэл лигийн аваргын төлөө өрсөлдөж буй Манчестер Сити болонЧелси клубууд өрсөлдөгч нартаа хожигдов. Ялангуяа хоёр баг хоёулаа өөрсдийн талбай дээрээ хожигдов.

Челси клуб талбайдаа Лейстер Сити клубтэй тоглож 1-0 харьцаатай хожигдсон. Тоглолтын ганц гоолыг зочин багаас Ж.Варди оруулсан юм. Тэгвэл Манчестер Сити клуб талбайдаа Кристал Палас клубыг хүлээн авч 2-3 харьцаатай хожигдсон байна. Гоол ихтэй тус тоглолтын II хагасын 52 дахь минутанд зочин баг 3-1 харьцаатай тэргүүлж байсан юм. Тоглолтын 85 дахь минутанд сэлгээгээр талбайд гарсан де Бройне багийнхаа 2 дахь гоолыг оруулж Манчестер Сити клуб эргэн ирэлтийг хийхээр хичээж байсан ч тэдэнд цаг хангалттай байсангүй. Ийнхүү аваргын төлөө өрсөлдөгч хоёр багууд хожигдсноор Зул сарын баяраар Английн лигийн хүснэгтийг Ливерпүүл клуб итгэл төгс тэргүүлж байна.

Харин Арсенал талбайдаа Бөрнли клубыг хожсон бол шинэ дасгалжуулагчтай болоод буй Манчестер Юнайтед клуб Кардифф Сити клубын талбайд зочлон 5-1 харьцаатай хожил авчээ.

Өнөөдөр 18-р тойргийн сүүлийн тоглолт Ливерпүүл хотын Эвертон клубын талбайд Тоттенхэм Хотспур клуб зочлон тоглоно. Лигийн дараагийн буюу 19-р тойргийн тоглолт Зул баярын дараа энэ сарын 26-нд болох хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж