Баяннуур суманд 75 хүүхэд хордлого авчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Баяннуур суманд 75 хүүхэд хордлого авчээ

Баяннуур суманд 75 хүүхэд хордлого авчээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дотуур байрны 75 хүүхэд хордлогод орж, эмнэлгийн яаралтай тусламж авчээ. Одоо тус аймгийн Эрүүл мэндийн газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг гарч газар дээр нь ажиллаж буй аж. Хордлого авсан хүүхдүүдээс гурвыг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, эмчилж байгаа бол 37 хүүхэд нь сумын эмнэлэгт,  30 гаруй нь дотуур байранд хяналтад байлгаж буй аж. Дотуур байранд тусгаарласан хүүхдүүд нь хөнгөн хордлоготой. Сумын эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй зэргээс шалтгаалж, хөнгөн хүүхдүүдээ дотуур байранд тусгаарлан, хянаж буй юм байна.

Эхний байдлаар хүүхдүүдийг хоолны хордлого авсан байж болзошгүй гэж үзэж байсан ч ахуйн хүрээний бохирдлоос үүдэлтэй хордлогод орсон байж мэдэх юм байна. Тус сумын дотуур байр нь нийт 179 хүүхэдтэй, бүгдээс нь бактерлогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу арванхоёрдугаар сарын 25-нд гарна. Тэр үед хүүхдүүд юунаас болж хордлого авсан нь илүү тодорхой болох юм.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж