Сахалины оршин суугчид эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Сахалины оршин суугчид эсэргүүцэл илэрхийлэв

Сахалины оршин суугчид эсэргүүцэл илэрхийлэв

Оросын алс дорнод дахь Японтой хиллэдэг Сахалин мужийн оршин суугчид өчигдөр /2018.12.22/ Японд шилжүүлэн өгч магадгүй байгаа арлын асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэн, жагсжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнгөрсөн сард хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр 1956 оны “ЗХУ, Японы хамтарсан тунхаглал”-ын үндсэн дээр энхийн гэрээ байгуулах хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон билээ. Тунхаглалд заасны дагуу хоёр улс энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Хабомаи, Шикотан арлыг Японы талд шилжүүлэн өгөх юм. Газар нутгийн маргаантай асуудлаас болж ОХУ, Япон нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй явж ирсэн.

Сахалин мужид өчигдөр болсон жагсаалд 500 орчим хүн оролцжээ. Сахалины оршин суугчдын гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд ойр дотнын олон хүн нь Японд шилжүүлэн өгөөхөөр яригдаж буй хоёр арал дээр оршин сууж байгаа аж. Жагсаалд оролцож буй хүмүүс ОХУ-ыг Японд газар нутгаасаа таслан өгөх нь буруу гэж үзэж байгаа бөгөөд “Ерөнхийлөгч В.Путиныг тус хэлэлцээрээс татгалзахыг хүсч байна” гэв.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж