2018 оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сангийн яам, ХНХЯ, Засгийн газраас томилогдсон эрх бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.
Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн талаар өнгөрсөн пүрэв гаригт /2018.12.20/ багш, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдээлэл хийсэн.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас дээрх шийдвэр хэрэгжээгүй аж.
Тиймээс Даваа гаригт багш, ажилчид Сангийн яамны гадаа жагсана, цаашлаад 2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ШУА гэж хогийн газар бна 2018-12-23 65.49.68.193
ШУА-н толгойд Рэгдэл гэж нөхөр гараад бүхий л эрх мэдлийг өөртөө авсан гэдэг. Санхүүгийн маш их эрх мэдэлтэй болонгуутаа албан тушаалын наймаа хийж эхэлсэн. АН МАН хамаагүй цөөвөр чононуудыг авч тойрон хүрээллээ бий болгож барилгын засвар нэрээр өөрийн, өрөөлийн компаниудаар бизнесс хийж эхэлсэн. Энэ хүний өмнөх 2 ерөнхийлөгч Хөх хотын эмнэлэгт нас барсан нь сэжигтэй.
зочин 2018-12-23 182.160.38.94
Сурагчид амарсан. Өөр хийх сэтгэх юм алга даа.
Zochin 2018-12-23 202.9.42.49
алингаа алдсан гарууд тэмцэл нь ямар ч үнэ цэнэгүй болсон кря кря кря
ЗОЧИН 2018-12-23 103.212.117.200
Монголчууд тэмцэж чадахгүй яана даа яана.Иймэрхүү байдлаар мөнхөд үргэлжлэнэ.Энэ тэмцэл юм уу Х эдэн хүмүүсийн бөөгнөрөл юм уу .
Зочин 2018-12-23 202.21.106.155
Хүүхдүүд амарсан юм чинь жагсаж болно доо хэдэн багш нар минь.
иргэд олон түмэн 2018-12-23 103.57.94.38
Жагсаад юуны урд орох билээ,харин сайдын нь өрөөнд бүгдээрээ ороод суучих,тэгвэл нэг юм хөдлөж магадгүй
Зочин 2018-12-23 64.119.17.223
ХЭДЭН МЭДРЭЛ МАЛ ЮМНУУД ЖАГСАХАА БОЛИОСОЙ!!!
Зочин 2018-12-23 202.72.245.204
БАГШ НАРЫН ШУДАРГА ШААРДЛАГЫГ ШУНАЛТАЙ ХЭДЭН ТОЛГОЙЛОГЧ НЬ ЯМАРЧ ҮНЭ ЦЭНГҮЙ БОЛГОЛООДОО