2018 оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сангийн яам, ХНХЯ, Засгийн газраас томилогдсон эрх бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.
Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн талаар өнгөрсөн пүрэв гаригт /2018.12.20/ багш, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдээлэл хийсэн.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас дээрх шийдвэр хэрэгжээгүй аж.
Тиймээс Даваа гаригт багш, ажилчид Сангийн яамны гадаа жагсана, цаашлаад 2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Холбоотой мэдээ