Зуун жилийн түүхтэй МАН татан буугдах уу

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Зуун жилийн түүхтэй МАН татан буугдах уу

Зуун жилийн түүхтэй МАН татан буугдах уу

Хуульч А.Эрдэнэцогт  Монгол Ардын нам /МАН/-ыг  татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд энэ сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан.

Тэрбээр МАН-ыг татан буулгах үндэслэлээ ийн тайлбарлажээ. "Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хоёр дахь заалтад, “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан.

2016 оны УИХ-ын сонгуулийн үед төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар тухайн үеийн МАН-ын удирдлагууд ярилцаж буй бичлэг нийтэд ил болсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь МАН-ыг татан буулгах хууль зүйн  хангалттай үндэслэл юм. Хамгийн гол нь 60 тэрбумын хэргийг үнэн гэдгийг МАН-ын удирдлагууд бүгд л  хүлээн зөвшөөрөөд явж байна. МАН цаашид улс орныг удирдах ёс суртахууны болон хууль зүйн  үндэслэл байхгүй” гэжээ.

Шүүхээр "МАН-ыг татан буулгах асуудлыг 30-60 хоногт шийдэх ёстой аж.

Э.ЖОНОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж