Францын ард иргэд зургаа дахь долоо хоногтоо жагслаа

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Францын ард иргэд зургаа дахь долоо хоногтоо жагслаа

Францын ард иргэд зургаа дахь долоо хоногтоо жагслаа

Анх шатахууны үнийг нэмэхийг эсэргүүцэн боссон Францын иргэд буюу “шар хантаазтнууд”-ын жагсаалын зорилго нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны эдийн засгийн шинэчлэлтийн бодлогыг эсэргүүцэхэд чиглэсэн билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд эхэлсэн тус жагсаал нь долоо хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өчигдөр зургаа дахь удаагийн жагсаал, тэмцлийг орон даяар өрнүүлжээ.

Елисейн өргөн чөлөөг оролцуулан нийт 14 цэгүүдэд жагсаал өрнөж, 38’000 орчим хүн оролцсон нь өнгөрсөн долоо хоногийнхоос 40 хувиар буурсан үзүүлэлт юм.

Жагсагчид нь Францын жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлэг тэмдгээ болгосны учир “шар хантаазтнууд/ gilets jaunes” хэмээн нэрлэгдэх болсон.

Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалын уур амьсгал улам ширүүсч байгаагаас үүдэн Ерөнхийлөгч Макрон шатахууны үнийг нэмэх шийдвэрээсээ няцсан төдийгүй цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлтүүдийг бий болгох замаар ард түмнийхээ амьжиргааг сайжруулах алхмуудыг хэрэгжүүлэхээ амласан билээ. Гэсэн ч “шар хантаазтнууд” Парисын Елисейн өргөн чөлөө болон Луврын музейн ойр орчмын замыг хааж, “эдийн засгийн илүү сайн шинэчлэлийн төлөө” жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Жагсаалд оролцож байгаа хүмүүс голдуу авч байгаа цалин нь амьдралд нь арай хийн хүрэлцэж байгаа тухай гомдоллож байгаа. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Макрон хоёр долоо хоногийн өмнө цалингийн доод хэмжээг 200 еврогоор нэмэгдүүлж, сарын 2200 еврогоос доош цалинтай хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхээ амласан.

Жагсаал тутамд жагсагчдын тоо буурч байгаа нь Макроны дээрх амлалтуудад жагсагчдын сэтгэл ханасан, мөн зул сарын баярын бэлтгэлээ хийж байгаатай холбоотой байж болох юм. Гэлээ ч өчигдрийн жагсаалын хувьд уур амьсгал урьдын адил ширүүн байсан бөгөөд жагсагчид хэд хэдэн газар цагдаа нартай мөргөлдөж, олон хүн бэртэж, нэг хүн нас барснаар зургаан долоо хоногийн турш болсон тус жагсаалд нийт 10 хүн амиа алдаад байна.

 

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж