Испаний Реал Мадрид түүхэн амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Испаний Реал Мадрид түүхэн амжилт тогтоов

Испаний Реал Мадрид түүхэн амжилт тогтоов

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос тив бүрийн хамгийн том тэмцээнд түрүүлсэн клубуудын дунд зохион явуулдаг клубуудын ДАШТ-ий 2018 оны аваргаар Реал Мадрид клуб шалгарч тус тэмцээний түүхэнд 4 түрүүлсэн анхны баг болон бичигдлээ.

АНЭУ-д болж буй клубуудын ДАШТ-ий шигшээ тоглолтонд тэмцээнийг зохион байгуулагч Аль-Айн клуб болон Европын аваргуудын лигийн аварга Реал Мадрид клубууд шалгараад байсан. Шигшээ тоглолт урьд шөнө явагдаж Испаний Реал Мадрид клуб өрсөлдөгчөө 4-1 харьцаатай хожиж тэмцээний аваргаар шалгарсан.

Тоглолтын эхний гоолыг Реал Мадрид клубын Хорват хагас хамгаалагч Л.Модрич 16-н гаднаас гоёмсог цохилт оруулсан. Тоглолтын эхний үед өөр гоол ороогүй бол II хагаст М.Льоренте, С.Рамос нар гоол оруулж тэргүүллээ баталгаажуулсан. Харин талбайн эзэнАль-Айн багаас тоглолтын 86 дахь минутанд Т.Шиотанинэг гоол оруулсан. Гэхдээ энэ бол тус тоглолтын сүүлийн гоол байгаагүй бөгөөд шүүгчийн мэдлийн цагт Реал Мадрид клубын Ж.Винисиусын довтолгоо амжилттай болж тус тоглолтын 5, өөрийн багийнхаа 4 дэх гоолыг оруулсан. Ийнхүү үндсэн цаг өндөрлөснөөр Реал Мадрид клуб ФИФА-н клубуудын ДАШТ-ий цомыг 4 дэх  удаагаа өргөсөн.

2000 онд эхлэлээ тавьж улмаар 2005 оноос жил бүр зохион байгуулагдах болсон клубуудын ДАШТ-ий түүхэнд 9 баг түрүүлсэн байдаг бөгөөд Европтивээс 6, ӨмнөдАмериктивээс 3 баг түрүүлсэн байдаг. Эдгээр 9 багаас Барселона болон Реал Мадрид клубууд хамгийн олон буюу тус бүр 3 түрүүлээд байсан бол энэ онд Реал Мадрид 4 дэх удаагаа түрүүлснээр клубуудын ДАШТ-ий түүхэнд шинэ амжилтыг тогтоогоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж