Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2018.12.21/ хуралдаж, ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хуваарийг гаргажээ.

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

Даваа гаригт /2018.12.24/

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

Даваа гаригт /2018.12.24/

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас  “Г” танхимд хуралдана.
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг 14.00 цагаас “В” танхимд хуралдана.

Лхагва гарагт /2018.12.26/

  • Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн үйл ажиллагаатай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 10.30 цагаас танилцана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Мягмар гарагт /2018.12.25/

Эдийн засгийн байнгын хороо цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо“Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

Төрийн байгуулалтын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
  • “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Бусад.

Лхагва гарагт /2018.12.26/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана Хэлэлцэх асуудал:

  • Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

Ёс зүйн дэд хороо "Г” танхимд хуралдана.

  • Бусад.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

Пүрэв гаригт /2018.12.27/

Баасан гарагт /2018.12.28/

ЭХ СУРВАЛЖ: WWW.PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж