Долоо хоногийн өрнийн зурхай 2018.XII.24-2018.XII.30

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.XII.24-2018.XII.30

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.XII.24-2018.XII.30

ХОНЬ

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй.

ҮХЭР

Аз жаргалтай долоо хоног. Өдөр тутмын энгийн зүйлсээс ч та аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Таны урт хугацааны зорилгод өөрчлөлт  гарч магадгүй. Аливаад яаран дүгнэлт хийх хэрэггүй. Зарим асуудлыг тоолгүй орхи. Цаг хугацааны аясаар өөрөө шийдэгдэнэ. Шоу цэнгээнийг алгасч, таагүй явдлаас  зайлсхийгээрэй.

ХАМТАТГАХ

Уйтгартай, нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал таагүй байна. Хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй.

МЭЛХИЙ

Эдгээр өдрүүдэд өмнө нь хэцүү ойлгомжгүй байсан асуудлууд амархан шийдэгдэж таны сэтгэл санаа өндөр байна. Дотоод мэдрэмж чинь хурц байх үе. Долоо хоногийн сүүлээр  ном сэтгүүл уншин өөрийгөө цэнэглэвэл хэрэгтэй. Санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийсэн алхам амжилтгүй болох бололтой. Стресс бухимдлаас сэрэмжлээрэй.

АРСЛАН

Шинэ долоо хоног хайр, халамжаар дүүрэн эхэлнэ. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, ёс зүйг эрхэмлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр боломж, сорилтууд гарч ирнэ. Санхүүгийн бадал сайжирч багагүй хуримтлал үүсгэж чадна. Гэвч ажилтай холбоотой өөрчлөлтүүд таныг бухимдуулна. Эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол эрч хүчээ алдаж дуусах нь.

ОХИН

Энэ долоо хоногт ажил хэрэгт санаа зовох хэрэггүй. Гэр бүлдээ, найз нөхөд, хайртай хүмүүстэй анхаарлаа хандуулаарай. Зугаацаж, цэнгэхэд заавал их мөнгө зарлагадах шаардлагагүй. Зугаалга, холын аялалд тааламжтай. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ бүтээхэд хялбар байх болно. Удаан хугацаанд санаа зовоож байсан асуудлыг шийдвэрлэж дуусна.

ЖИНЛҮҮР

Аз жаргалтай байна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байж таны сэтгэл санаа өөдрөг байна. Ажил ихтэй байх төдийгүй орлого нэмэгдэнэ. Гэртээ засвар хийх, шинэ тавилга худалдан авахад таатай. Бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг олж харна. Бусадтай хамтарч ажиллах нь илүү их амжилт дагуулна. Спортоор хичээллэх, ууланд авирах зэргээр идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй.

ХИЛЭНЦЭТ

Таны орлогын үүд нээгджээ. Энэ долоо хоногт ажил, бизнесийн үйл хэргээс ахиу ашиг цуглуулж чадна. Удаан хугацааны өмнөх өгсөн өр, зээлээ буцааж авах магадлалтай. Ажилдаа эрсдэлтэй шийдвэр гаргах, өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй болж мэднэ. Сайтар тунгаасны эцэст шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр бие тань тавгүйрхэх бололтой.

НУМ

Долоо хоногийн эхээр таны амьдралыг өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Хэдийгээр мөнгөтэй холбоотой асуудал гарах ч та шийдвэрлэх аргыг олж чадна. Долоо хоногийн сүүлээр удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө гэнэт орж ирэх мэдээ таныг баярлуулах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, агаар салхинд амрах хэрэгтэй.

МАТАР

Хайр дурлалын харилцаанд зөрчилт үйл явдлууд үргэлжилсээр байх болно. Ажил хэргийн хүрээнд тогтвортой байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах бөгөөд энэ нь таны амьдралыг улам жаргалтай болгоно. Хэрвээ хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол төлөвлөгөө гаргахдаа хянуур байхыг хичээгээрэй. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөөрэй.

ХУМХ

Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх хэрэггүй. Заримдаа хүссэн амжилт гарахгүй үед бухимддаг. Гэвч сэтгэл санаагаа захирч чадвал ялагдлыг хялбар даван туулж чадна. Алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулахад анхаараарай. Долоо хоногийн дундуур зочдын хөлд даруулна. Долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж, дуртай зүйлсээ хийж амрах хэрэгтэй. Санхүүгийн байдал эрс сайжирна.

ЗАГАС

Орлогоосоо давсан зарлага гаргаж, том зүйл худалдан авах эсвэл хөрөнгө оруулах хэрэггүй. Энэ нь таны санхүүд хүндрэл учруулна. Ажлын ачаалал ихтэй, зарим үед сайн мууг тунгаах ч завгүй байх бололтой. Цаг хугацаа бачим шахуу байх тул танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах бололтой. Сайн амарч, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж