"2018 оны хос"-оор хунтайж Харри, Меган Маркл нарыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

"2018 оны хос"-оор хунтайж Харри, Меган Маркл нарыг нэрлэв

"2018 оны хос"-оор хунтайж Харри, Меган Маркл нарыг нэрлэв

2018 оны онцлох үйл явдлын нэг бол яах аргагүй Их Британийн хунтайж Харри болон АНУ-ын жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол байлаа. Үнсгэлжингийн үлгэр бодит амьдрал дээр биеллээ оллоо хэмээн дэлхийн даяар нэг шуугив. Тэдний харилцааны тухай шар хэвлэл өдөр болгон бичдэг байлаа. Дэлхий нийт хунтайж Харриг чухам ямар эмэгтэйтэй гэрлэх бол хэмээн чих тавьж байх зуур тэрбээр жүжигчин Меган Марклтай уулздаг хэмээх яриа гарч эхэлсэн юм. Дараагаар нь тэд сүй тавьж, хожим нь Виндзор шилтгээнд хуримын ёслолоо хийсэн. Тэдний хийж буй алхам бүр сошиал ертөнцийн сенсааци байв.

Үүнээс гадна, загварын том компаниуд Меган Марклд л хувцсаа өмсгөхийг мөрөөдөж эхэлсэн. Учир нь, Меган Veja брэндийн спорт гутлыг Австрали руу айлчлахдаа өмссөн нь тухайн брэндийн борлуулалтыг эрс нэмэгдүүлжээ.

Иймээс дэлхийн хэвлэлүүд тэднийг "2018 оны хос" хэмээн өргөмжилсөн. Ингээд тэдний хамгийн романтик гэрэл зургийг сонирхъё

А.АНИР

Эх сурвалж: ELLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж