Раф Симонс Calvin Klein брэндийг орхижээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Раф Симонс Calvin Klein брэндийг орхижээ

Раф Симонс Calvin Klein брэндийг орхижээ

2018 оны төгсгөлд загварын ертөнцөд дахин нэг дуулиан дэгдлээ. Жилийн өмнө  Céline брэндийн уран бүтээл хариуцсан захирал ажлаа хүлээлгэн өгч байсан бол жилийн дараа түүх давтагдлаа.

Calvin Klein брэндийн уран бүтээл хариуцсан захирал Раф Симонс ажлаа хүлээлгэн өгч буй тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр 2016 оны наймдугаар сараас Calvin Klein брэндийн уран бүтээлийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны хоёрдугаар сард Calvin Klein брэндэд зориулсан өөрийн загварын цуглуулгаа олон нийтэд танилцуулсан билээ. Раф Симонс нь Calvin Klein брэндтэй хамтарч ажиллахаасаа өмнө хувийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж, Dior болон Jil Sander –тэй хамтран ажиллаж байжээ. Раф Симонсний цаашдын төлөвлөгөө тодорхойгүй байна Харин Calvin Klein брэндийн уран бүтээл хариуцсан захирлын  суудалд хэн томилогдох нь мөн тодорхойгүй байгаа ажээ.

Одоогоор Calvin Klein брэнд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохгүй гэсэн мэдээлэл албан ёсоор цацагдаад байгаа юм.

Calvin Klein 205W39NYC 2018 оны намар-өвлий загвар

А.АНИР

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж