АНУ-аас тэнгисийн цэргийн чадамжийг сайжруулах зорилгоор Украинд 10 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Украины тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг ОХУ-д саатуулсан хэрэгтэй холбоотой аж. АНУ-ын төрийн департментаас ОХУ-ыг аюултай өдөөн хатгалга хийсэн хэмээн буруутгажээ.
Крым хойгийн ойролцоо Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу Оросын талаас гал нээж, нэг хүнийг шархтуулж, тэднийг саатуулсан юм. Крым хойг нь 2014 онд Украинаас салж ОХУ-ын харьяалалд шилжсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ