Вашингтон Визардс баг Р.Бейкертэй гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Вашингтон Визардс баг Р.Бейкертэй гэрээ байгууллаа

Вашингтон Визардс баг Р.Бейкертэй гэрээ байгууллаа

Нэгдсэн Улсын нийслэл хотын НБА дэх төлөөлөл Вашингтон Визардс баг Ж.Уолл болон Б.Бейл гэсэн лигийн шилдэг хослолтой ч энэ улиралд төдийлөн амжилтай урагшилж чадахгүй байна. Өдгөө Дорнод бүсийнхээ 11-р байранд 11 хожил, 20 хожигдолтой бичигдэж байгаа.

Амжилт тааруу яваа Вашингтон Визардс баг О.Уайтыг хөгжлийн лиг рүү явуулж Рон Бейкертэй гэрээ байгуулав. 2016 онд коллежийн Уичита Стэйт Шокерс багаас Нью-Йорк Никс багтай нэгдэж байсан бөгөөд баг нь түүнийг өнгөрсөн 13-нд чөлөөлөөд байсан. Тэгвэл чөлөөт агент болоод долоо хонож буй хамгаалагч Р.Бейкер дараагийн багтаа нэгдэж байна. Вашингтон Визардс баг довтлогч хасаж хамгаалагч авч байгаа нь хамгаалалтандаа хэрхэн анхаарал хандуулж байгааг харуулж байгаа бөгөөд энэ тухай багийн эзэн мөн мэдэгдсэн. Р.Бейкер лигт 2 улирал тоглохдоо 3.3 оноо, 1.8 дамжуулалт дундажласан тоглогч ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж