Хятад оюутан өрөөний хамтрагчаа хордуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Хятад оюутан өрөөний хамтрагчаа хордуулжээ

Хятад оюутан өрөөний хамтрагчаа хордуулжээ

АНУ-ын Lehigh их сургуулийн химийн ангийн оюутан өрөөний хамтрагчаа удаан хугацаанд бага багаар хордуулсан хэрэгт буруутгагджээ. Юкай Янг гэх хятад оюутан нэг өрөөнд хамт амьдардаг Африк-Америк гаралтай залууг хордуулснаас хүний амь хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр мөн дотуур байрны ханан дээр арьс өнгөөр ялгаварласан үг бичсэн хэрэгт буруутгагджээ.

АНУ-ын прокуроруудын мэдээлснээр тэрбээр Юуван Роялын хоол, ундаанд талли хэмээх химийн бодисыг хавраас хойш хийж хордуулж байжээ. Хохирогч нь одоо болтол толгой эргэх, ухаан алдах, чичрэх гэх мэт хордлогын шинж тэмдгээр зовж байгаа аж.

Амт, үнэргүй талли гэх химийн элемент нь хүнд үхлийн хортой. Өмнө нь хулганын хоронд ашиглаж байсан бол одоо цахилгаан бараа үйлдвэрлэгчид ашигладаг байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж