ГХ-ны сайд Д.Цогтбаатар Грек улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Грек улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Грек улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд Л.Роканас Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах нь хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой болохыг онцолж, монголын залуу дипломатуудыг Грекийн Дипломатын академид суралцуулахыг хүсэлт болгов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж