АНУ-ын хууль тогтоогчид төсвийн хэлэлцүүлэгт мухардалд орсноос Засгийн газрын үйл ажиллагаа доголдоход хүрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын санхүүжилтэд хил дээр хана босгох ажилд 5.7 тэрбум ам.долларыг төсөвлөхийг шаардаж, гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа ажээ.
Баасан гаригийн үдэш гэхэд хууль тогтоогчид хэлэлцээнд хүрч чадахгүй байснаар орон нутгийн 00.00 цагаас хойш АНУ-ын холбооны агентлагууд хаалгаа барьж эхэлжээ. Тухайлбал, Дотоодын аюулаас хамгаалах, тээвэрлэлт, хөдөө аж ахуй, төрийн ба хууль зүйн яамнууд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Энэ нь 2018 оны хувьд Засгийн газрын гурав дахь удаагийн түр зогсолт аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны үеэс л цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексикийн хил дээр төмөр хана босгохоо амласан билээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ