Мисс Б.Мөнхчимэг олон улсын тэмцээнд оролцохоор Шанхай хотыг зорьжээ | News.MN

Мисс Б.Мөнхчимэг олон улсын тэмцээнд оролцохоор Шанхай хотыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Мисс Б.Мөнхчимэг олон улсын тэмцээнд оролцохоор Шанхай хотыг зорьжээ

Мисс Б.Мөнхчимэг олон улсын тэмцээнд оролцохоор Шанхай хотыг зорьжээ

"Miss Tourism World 2019 Intercontinental Final” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Б. Мөнхчимэг оролцоно. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нээс 2019 оны нэгдүгээр сарын 10 хооронд зохиогдох тэмцээнд оролцохоор хоёр хоногийн өмнө Шанхай хотыг зорьжээ.

Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж. Түүний гаргасан амжилтаас дурдвал энэ 2018 оны зургадугаар сард “Мисс Монголиа” холбооноос зохион байгуулсан Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр тодорч өнгөрсөн сард Япон Улсад зохиогдсон “Miss International- 2018” тэмцээнд амжилттай оролцсон билээ.Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд зохиогдсон “Гоёл-2019” наадмын тусгай байрын шагналыг хүртсэн юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-22 202.21.106.162

Төмөр хуур гэж ямар хөгжим байна.

Avatar

Зочин 2018-12-22 175.38.95.65

Heden ch miss bgambe dee

Avatar

Zochin 2018-12-22 59.153.115.149

Amjilt husie

Avatar

Зочин 2018-12-22 49.0.137.33

Mongol tsaraitai huurhun ohin bnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж