Ливерпүүл клубийн хожлын цуврал 18 болов | News.MN

Ливерпүүл клубийн хожлын цуврал 18 болов

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клубийн хожлын цуврал 18 болов

Ливерпүүл клубийн хожлын цуврал 18 болов

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 18-р тойрог Ливерпүүл болон Волверхэмптон Уондерерс багын тоглолтоор эхэллээ. Волверхэмптон Уондерерс клубын “Molineux” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолт зочин баг Ливерпүүл клубийн ялалтаар өндөрлөсөн.

Энэ тоглолтод Ю.Клопп гарааны тоглогчдын байрлалд хэд хэдэн өөрчлөлт хийсэн нь сонирхол татаж байсан бөгөөд Ж.Милнер жигүүрийн хамгаалагчаар, Н.Кейта жигүүрийн довтлогчоор талбайд гарч, Д.Ловрен төвийн хамгаалагчийн нэгээр гарчээ. Хэдийгээр байрлалын өөрчлөлт хийсэн ч Ливерпүүл клуб М.Салах болон ван Дейк нарын гоолоор талбайн эздийг асуудалгүй буулгаж авав. Египет довтлогч М.Салах тоглолтын 18 дахь минутад Фабиньогийн хөндлөн өгсөн дамжуулалтыг гоол болгож лигийн 10 дахь гоолоо оруулсан бол Нидерланд төвийн хамгаалагч ван Дейк премьер лигийн анхны гоолоо өөрийн нэр дээрээ бичүүлсэн юм.

Энэ тоглолтод хожил авсан Ливерпүүл клуб зочлон тоглолтынхоо наймд нь хожил авч, хоёр тэнцээд байна. Ингэснээр айлын талбай дээр хожигдолгүй цуврал нь 10-д хүрсэн бөгөөд тэртээ 1991 оны аравдугаар сараас 1992 оны хоёрдугаар сарын хугацаанд айлын талбай дээр зочлон мөн арван тоглолтод ялагдаагүй ажээ.

Ливерпүүл клуб 18 тоглолтын дараах байдлаар 15 хожил, 3 тэнцээтэйгээр лигийн хүснэгтийг 48 оноотой тэргүүлж байна. Өнөөдөр болон маргааш премьер лигийн 18-р тойргийн бусад тоглолтууд үргэлжлэн явагдана. Лигийн дэд байранд байгаа Манчестер Сити клуб талбайдаа Кристал Паласыг хүлээн авах бол Тоттенхэм Хотспур клуб Эвертон клубийн талбайд зочлон тоглоно. Харин Челси талбайдаа Лейстер Ситиг, Арсенал талбайдаа Бөрнли клубийг хүлээн авах бол Манчестер Юнайтед клуб Кардифф Сити клубийн талбайд зочлон тоглоно.

Б. БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-22 202.72.245.207

ХЭЗЭЭД ХАМТ АЛХАНА АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж