Норвеги бүсгүй М.Олсбю карьерынхаа анхны түрүүг хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Норвеги бүсгүй М.Олсбю карьерынхаа анхны түрүүг хүртэв

Норвеги бүсгүй М.Олсбю карьерынхаа анхны түрүүг хүртэв

Чехийн Нове-Местод биатлоны дэлхийн цомын энэ улирлын гурав дахь гараа үргэлжилж байна. Хуваарийн дагуу өчигдөр /2018.12.21/эмэгтэй 7.5 км-н спринт буюу ойрын зайн уралдаан болж дүнгээ гаргасан. Энэ удаагийн эмэгтэй ойрын зайн уралдаан маш сонирхолтой болж, Норвегийн 28 настай бүсгүй Марте Олсбю хувийн ганцаарчилсан төрөлд карьерынхаа анхны алтан медалийг хүртэв. Тэрбээр нийт замаа 19 мин 44.6 сек-д туулахдаа буудлагын гүйцэтгэлээ 100% амжилттай болгосон. Норвеги бүсгүй М.Олсбю энэ өдөр маш цэцэн байсны зэрэгцээ хурдтай байлаа.

Тэгвэл дэд байранд энэ цаг үеийн биатлоны спортын шилдэг төлөөлөл олимп, дэлхийн аваргын медальт, 2016-2017 оны дэлхийн цомын “болор” цомын ялагч Германы Л.Далмайер оржээ. Германы Л.Далмайер энэ улирлын эхний хоёр гараа болох Словений Поклюка, Австрийн Хохфельценд болсон гараануудыг өнжөөд байсан. Лаура энэ өдөр нэг сум алдсан ч туршлага, ур чадвар болон хурдны чадвараа харуулан дэд байранд орсон. Харин хүрэл медалийн эзнээр Словак улсын төлөөлөл П.Фиалкова шалгарчээ.

Эмэгтэй 7.5 км-н ойрын зайн уралдааны медалийн эзэд:

  1. М.Олсбю (Норвеги) – 0-0, 19 мин 44.6 сек
  2. Л.Далмайер (Герман) – 0-1, +4.5 сек
  3. П.Фиалкова (Словак) – 0-0, +6.2 сек

Харин энэ өдөр дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Италийн Д.Вирер хоёр сум алдаж есдүгээр байранд, Словак биатлонч А.Кузмина мөн хоср сум алдаж 11-т, Финланд бүсгүй К.Макарайнен маш хангалтгүй байж таван сум алдсан тул дөнгөж хөөх уралдаанд өрсөлдөх эрхээ авсан буюу 58-р байранд оржээ. Өнөөдөр тэмцээний пасьют буюу цуваа (хөөх) гараа явагдах хуваарьтай байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж